Ирэх сараас нийт иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх хуулиудад орсон өөрчлөлтийн талаар өнөөдөр /2020.01.13/ мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Саран “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд энэ онд 150.6 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ найм орчим хувиар нэмэгдэнэ” гэв.


ЗАРИМ ИРГЭНИЙ ТЭТГЭВРИЙГ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛНЭ
 

Ирэх сараас тэтгэвэр нийтдээ 8 хувиар нэмэгдэхийн дээр зарим иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа. НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг энэ  тухайд “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. 1990 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр баталсан Монгол Улсын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөө 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарна" гэлээ.

Дараах иргэдийн тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. 
 

  • Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан  дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх
  • Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан  дөрөв,түүнээс дээш хүүхдээ зургаан настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх
  • Нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй
  • Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй


Хуулийн үйлчлэлд дээрх 4 нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон 21.2 мянган иргэн хамрагдана. Ингэхдээ 2020 онд 12.7 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд нэгдүгээр сарын 20-ны дотор олгож эхлэхээр төлөвлөжээ. 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
НД-Н ШИНЭЧЛЭЛ ХҮСНЭ(202.9.46.56) 2020 оны 01 сарын 22

НД-ИЙН ШИНЭЧЛЭЛ ЯАРАЛТАЙ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА УРЬД НЬ АЖИЛЛАЖ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН ХҮН, ОДОО АЖЛАА ХИЙЖ БАЙГАА ЗАЛУУЧУУД НИЙТЭЭРЭЭ Л НД-ИЙН ЯВУУРГҮЙ ТОГТОЛЦООГ ЗОГСООЖ ШИНЭЧИЛСЭН ТОГТОЛЦООНД ХУВИЙН НД-Н САНД МӨНГӨН ХУРИМТЛУУЛГА ХИЙДЭГ БОЛМООР БАЙНА ТӨР ХҮЧЭЭР ХУУЛИАР ИРГЭДЭЭ НИЙТЭД НЬ ХОХИРООЖ БОЛОХГҮЙ ХОНОГ ХУГАЦАА ӨНГӨРӨХ ТУСАМ ИРГЭД НИЙТЭЭРЭЭ Л ХОХИРСООР БАЙНА...

0  |  0
Aagii(202.55.188.42) 2020 оны 01 сарын 15

Baga tetgwertei irgdiin mungiig nemj tetgwerin zurvvg arilgah hergtei

1  |  0
МОНГОЛ ХҮН(202.126.89.126) 2020 оны 01 сарын 15

Тэтгэврийн доод түвшин буюу 400000 аас дооши авдаг хүмүүсийн л тэтгэвэр нэм. Ингэж дээш нь тат

2  |  0
Зочин(66.181.176.192) 2020 оны 01 сарын 15

Тэтгэврийн хэмжээг 8% нэмэгдүүлэхдээ авч байгаа тэтгэврийг 8%иар нэмэх үү эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8% иар нэмэгдүүлж бодох уу аль нь юм бол ??????? Хариулж туслана уу,

2  |  0
Зочин(103.229.123.103) 2020 оны 01 сарын 15

Нийт тэтгэврийн хэмжээг 8хувиар нэмэхэд зөрүү улам их болно. Тэтгэврийн доод хэмжнэг нэмэгдүүлээчээ

3  |  0
Зочин(103.229.123.103) 2020 оны 01 сарын 15

Тэтгэврийн зөрүүг арилгах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй санагдана.

2  |  0
mgl emegtei(150.129.141.31) 2020 оны 01 сарын 15

Сайн унш. Бухимдаад 6, 7 удаа бичээд байхаар... Саран гэдэг хүний хийсэн мэдээллийг сайн унш, төгсгөлийг нь...\n

2  |  0
иргэн(192.82.75.245) 2020 оны 01 сарын 13

Нийт иргэдийн тэтэгэьэрийн хэмжээг .... гэдэг үг нь энд алга \n

0  |  0
иргэн(192.82.75.245) 2020 оны 01 сарын 13

Нийт иргэдийн тэтэгэьэрийн хэмжээг .... гэдэг үг нь энд алга \n

0  |  0
иргэн(192.82.75.245) 2020 оны 01 сарын 13

Нийт иргэдийн тэтэгэьэрийн хэмжээг .... гэдэг үг нь энд алга \n

0  |  0
иргэн(192.82.75.245) 2020 оны 01 сарын 13

Нийт иргэдийн тэтэгэьэрийн хэмжээг .... гэдэг үг нь энд алга \n

0  |  0
иргэн(192.82.75.245) 2020 оны 01 сарын 13

Нийт иргэдийн тэтэгэьэрийн хэмжээг .... гэдэг үг нь энд алга \n

0  |  0
иргэн(192.82.75.245) 2020 оны 01 сарын 13

Нийт иргэдийн тэтэгэьэрийн хэмжээг .... гэдэг үг нь энд алга \n

0  |  0
иргэн(192.82.75.245) 2020 оны 01 сарын 13

Нийт иргэдийн тэтэгэьэрийн хэмжээг .... гэдэг үг нь энд алга \n

0  |  0
Ganbat(202.126.88.182) 2020 оны 01 сарын 14

niigmiin daatgalaas gurupiin tetgever avdag humiisiinh nemegdeh bolvuu

2  |  0
Top