Монгол Улс 17 улсад 271 хүүхэд үрчлүүлжээ

М.Хангал | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Монголд гэр бүл салалт нэмэгдэж байгаа. Салалтын асуудлыг хуульд хэрхэн зохицуулсан бэ. Монголын харьяат 2016 оны байдлаар 266 хүүхэд гадаадад үрчлүүлсэн байна. энэ хүүхдүүдийн хувь заяа ямар байдаг юм бол. Сүүлийн үеийн тоо баримтыг танилцуулахгүй юу. Эцэг тогтоох асуудлаар нэг жилд 400-аад хэргийг шийдвэрлэдэг юм байна. Эцэг тогтоолгосон хүүхдүүдийн 70-аад хувь нь тэтгэмжээ авч чаддаггүй гэдэг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ” хэмээн асуув.

Үүнд ХНХ-ын сайд С.Чинзориг “Гэр бүлийн чиглэлээр мэргэшсэн шүүхтэй байх нь зөв гэж үзэж байгаа. Гэр бүл маргааныг шийдэх мэргэшсэн шүүхтэй байх талаар хуульд тусгах нь зүйтэй гэж бодож байна. Гадаадад үрчлэгдсэн хүүхдүүдийн талаар мэдээллийн сан бүрхэг байгаа. Гадаадад үрчлэгдсэн хүүхдүүдийн араас тавьдаг хяналт сул бий. Хуулиар зохицуулдаг болж байгаа. Одоогоор 17 улсад 271 хүүхэд үрчлүүлсэн байна. Ихэнх нь АНУ, ХБНГУ, Финлянд зэрэг улсад 230-аад хүүхэд бий. Цаашдаа хүүхдийн араас тавих анхаарлыг нэмэгдүүлж ажиллана. Хүүхдийн мөнгөний тэтгэлгийн 50 хувь нь төлж байгаа гэсэн мэдээлэл байна. Хуульд энэ төрлийн зохицуулалтыг тусгаж өгсөн” хэмээн хариуллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top