ЗИНДАА 2020.01.27 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

#1 КОБИ БРАЙАНТЫН СҮҮЛЧИЙН НИСЛЭГ: БАЯРТАЙ КОБИ!
 


АНУ-ын Калифорноос ирсэн нэгэн аймшигт мэдээ дэлхийн спорт сонирхогчдыг шоконд орууллаа. Спорт сонирхогчид төдийгүй хүн болгоныг гэж хэлэхэд ч болох юм.

Дэлхийн сагсан бөмбөгийн од Коби Брайант нисдэг тэрэгний ослоор амиа алджээ. Түүнтэй хамт 13 настай охин нь амь үрэгдсэн байна. Жианна охин сагсан бөмбөгч болохоор хичээллэж байлаа.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 БНХАУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ НАЙМАН БООМТЫН ТЭЭВРИЙГ ХЯЗГААРЛАЛАА
 


Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хиллэдэг хилийн боомтын улс хоорондын зорчигчдын тогтмол болон тогтмол тээврийг тодорхойгүй хугацаагаар түр хязгаарлалаа. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 ЭМЯ: ХҮҮХДЭЭ ХАРЖ БАЙГАА ЭЦЭГ, ЭХЭД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО
 


Эрүүл мэндийн яамнаас / ЭМЯ/ яг одоо /2020.01.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Томуу, томуу төст өвчтэй тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсвэл гэрээр асрах эцэг, эхэд тав хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг Засгийн газар болон Улсын онцгой комиссоос гаргасан. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэнд өгсөн" гэлээ. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 КОРОНАВИРУС: 20 ХОНОГИЙН ДАРАА ТАРХАЛТЫН ХЭМЖЭЭ БУУРНА
 


БНХАУ амьтнаас хүнд халдварласан шинэ төрлийн коронавирусийн тархалтыг хазаарлах зорилгоор амьд амьтны худалдааг бүрэн хориглолоо.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр халдварын улмаас 80 хүн нас барж, 2800 хүн халдвар авсан нь батлагдаад байна. Тус улсын эрх баригчдын мэдээлснээр, 461 өвчтөний биеийн байдал хүнд, 51 өвчтөн эмнэлгээс гарсан, сэжигтэй тохиолдлын тоо 5794 хүрээд байна.

Амьд амьтны худалдаанд тавьсан хориг халдвар зогсох хүртэл үргэлжлэх гэнэ. Амьд амьтан өсгөн үржүүлдэг бүх газарт хөл хорио тогтоох бөгөөд ан амьтны мах идэхгүй байхыг анхааруулжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ТОКҮШЁОРЮҮ: БИ ТҮРҮҮЛЖ БОЛОХ ЮМ УУ ГЭЖ ЭРГЭЛЗСЭН
 


Энэ жилийн Хацү башёд маэгаширагийн хамгийн сүүлийн бөх Токүшёорюү түрүүлж, аваргуудын эзгүйг ашиглаж чадвал, ямар амжилтад хүрж болохыг харуулсан билээ. Тэр дахиад түрүүлэхгүй байх, гэхдээ ямар ч гэсэн нэрээ Эзэн хааны цом хүртсэн бөхчүүдийн жагсаалтад мөнхлөн үлдээлээ. 

Түүний NHK телевизэд өгсөн түрүү бөхийн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top