ЭМЯ: Хүүхдээ харж байгаа эцэг, эхэд ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ олгоно

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

Эрүүл мэндийн яамнаас / ЭМЯ/ яг одоо /2020.01.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Коронавирусийн халдварын талаар ташаа мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаж, иргэдийг айдаст автуулж байгаа тул ДЭМБ-аас ирүүлсэн үнэн бодит мэдээллийг авахыг зөвлөж байна. Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. 2020 оны нэгдүгээр сарын 27-ны 10:00 цагийн байдлаар коронавирусийн халдвараар 2796 хүн өвчилж, нас барсан хүний тоо 80 болжээ. Нас баралт бүгд хятадад бүртгэгдсэн. Монгол Улсад коронавирусийн тохиолдол илрээгүй. Хятадаас гадна 35 оронд коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн. 61 хүн сэхээний тасагт эмчлүүлж байна. Бүрэн эдгэрсэн 49 хүн байна” гэв.

Мөн тэрбээр “Томуу, томуу төст өвчтэй тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсвэл гэрээр асрах эцэг, эхэд тав хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг Засгийн газар болон Улсын онцгой комиссоос гаргасан. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэнд өгсөн" гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.187.33) 2020 оны 01 сарын 29

Энэ цалинтай чөлөөг аль ч албан газрын дарга олгохгүй байна

1  |  0
zochin(202.9.46.4) 2020 оны 01 сарын 29

Ene deer bgaa heden hun FB-n hov jiveer bidniig udirdah yum bna l daa. Yun tsalintai chuluu! ter tsaling ni hen gargah yum! Heterhii archaagui yumaa! Humuus ch gesen dee dandaa belen yum nehne! Tiim l yum bol tsalingui chuluuguu av!!! Hunii umnuus amidraad bgaa yum shig dandaa belenchleh gesen humuus!!

1  |  1
zochin(202.9.46.4) 2020 оны 01 сарын 29

Ene deer bgaa heden hun FB-n hov jiveer bidniig udirdah yum bna l daa. Yun tsalintai chuluu! ter tsaling ni hen gargah yum! Heterhii archaagui yumaa! Humuus ch gesen dee dandaa belen yum nehne! Tiim l yum bol tsalingui chuluuguu av!!! Hunii umnuus amidraad bgaa yum shig dandaa belenchleh gesen humuus!!

0  |  1
Top