Г.Ганболд: Арвайхээрийг тэлж, 50 мянган хүн амтай хот болгон хөгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар аймгийн Засаг дарга Г.Ганболдтой  ярилцлаа. 


-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөр хэрэгжээд гурван жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд дэвшүүлсэн зорилтуудаа хэр хангалттай биелүүлсэн бэ?

-Аймгийн Монгол Ардын Намаас 2016 оны орон нутгийн сонгуулиар “Бүтээснээсээ ихийг бүтээе” уриатай “Бүтээлч Өвөрхангай-2020” мөрийн хөтөлбөрийг иргэд, олон түмэнд өргөн барьсан. Уг сонгуулиар Монгол Ардын Нам олонхи болсноор намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хариуцлага аймгийн Засаг даргаар томилогдсон миний нуруун дээр ирсэн. Тийм учраас мөрийн хөтөлбөрийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж, тодорхой зорилтуудыг дэвшүүлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Саяхан хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн гурван жилийн биелэлтийг хэлэлцээд 88 хувьтай буюу хангалттай хэрэгжиж байна хэмээн дүгнэсэн. Үлдсэн ажлуудаа 2020 оны төгсгөл гэхэд бүрэн биелүүлэхийн төлөө ажиллаж байна.  Бид иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг судалж, эрдэмтэн мэргэдийн үгийг сонсож, сум болгоны тулгамдаж байгаа асуудлыг судалсны үндсэн дээр Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан юм. Хөтөлбөрийн хувьд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүрэх үр дүн тодорхой тусгасан нь онцлог байсан. Усан спортын цогцолбор,  Ахмадын өргөө, Хүүхдийн ордон, кино театрын барилгуудыг барина гэх мэт тодорхой  нэр  заасан заалтууд байснаараа онцлог учир дүгнэхэд хялбар байлаа. Энэ утгаараа хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Аймгийн эдийн засагт томоохон ахиц, дэвшлүүд гарч байна. 2019 оны жилийн эцсээр аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 520.0 орчим тэрбум төгрөгт хүрсэн байна. Иргэдийн банкин дахь мөнгөн хадгаламж 125.0 орчим тэрбум төгрөг болсон байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв болон бусад байгууллагуудын судалгааны дүнгээр бизнесийн болон өрсөлдөх чадвар эрс дээшилсэн гэсэн томоохон ахиц дэвшлүүд гарсан.

-“Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр аймгийн хөгжил, дэвшилд ахиц, өөрчлөлт авч ирсэн томоохон ажлуудаас дурьдахгүй юу?

Хөтөлбөр хэрэгжсэнээр аймгийн хувьд ахиц дэвшил гарсан зүйл олон бий. Аймгийн эдийн засгийн гол салбар хөдөө аж ахуйн салбарыг урагшлуулахад чиглэсэн үйлдвэрлэлийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүллээ. Үүний үр дүн гарч байна. Аялал жуулчлалын салбарын эвент арга хэмжээнүүд тогтмолжиж, манай аймгийг зорьж ирж байгаа гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдэж байна. Цаашдаа аймгийн эдийн засагт томоохон түлхэц болсон салбар болно гэж үзэж байна. Боловсролын салбарт ахиц дэвшлүүд гарсан. Бид гурван жилийн хугацаанд 40 гаруй томоохон сургууль, цэцэрлэг, соёлын төв дотуур байрны барилгыг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр анги дүүргэлтийн коэффициент 2020 оноос стандартын түвшинд очиж байгаа. Өмнө нь томоохон сумд, аймгийн төвийн сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, нэг ангид 45-50 хүүхэд сурч байсан. Энэ олон сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхэд, багачууд илүү цагаар давтлага авах, дугуйлан секцээр хичээллэх, хөгжих, мэргэжлийн лабораторууд нь тусдаа хичээллэх боломжууд нээгдсэн.

Мөн дэд бүтцийн салбарт, өөрчлөлт шинэчлэл орсон. Арвайхээр хотыг тэлж 50 мянган хүн ам оршин суух боломжтой хот болгон хөгжүүлэх хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хоногт 3000 метр куб бохир ус зайлуулах хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа. Улсын хэмжээнд үлгэр жишээ болохуйц 176 айлын хаус хороолол байгуулах ажлыг эхлүүлээд байна.  2020 онд бүрэн ашиглалтад орно. Шинэ Арвайхээрийн бүсэд 928 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын конторын барилга баригдсан. Цаашдаа аймгийн музейн барилга болон томоохон орон сууцны хорооллууд баригдахаар төлөвлөгдсөн. Энэ бол Арвайхээр хот цаашид өргөжин тэлэх боломжуудыг нээсэн томоохон ажлуудын нэг хэсэг гэж бодож байна. Мөн Арвайхээр хот болон Хархорин, Хужирт, Уянга, Бат-Өлзий сумдын автозамын шинэчлэлийн ажил эрчимтэй хийгдэж байна. Зөвхөн аймгийн төвд гэхэд л 2019 онд 12.4 км автозамыг ашиглалтад оруулж, гэр хорооллын автозамуудыг кольцо хэлбэрээр холбосноор, иргэд маань тав тухтай зорчих боломжууд нээгдсэн. Нөгөө талаар автозамын хөгжлийг дагаад нийтийн тээврийг тогтмолжуулах ажлууд эрчимтэй явагдаж, нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлууд хийгдэж байна.                  

-Сүүлийн гурван жилийн хугацаанд Өвөрхангай аймагт мал аж ахуйг түшиглэсэн үйлдвэрүүд байгуулагдлаа. Эдгээр үйлдвэрүүд бий болсноор ард иргэдийн амьдрал ахуйд нөлөөлсөн бодитой үр дүнгүүдээс хуваалцахгүй юу?

Өвөрхангай аймгийн эдийн засгийн гол салбар хөдөө аж ахуйн салбар. Дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг мал аж ахуйн салбар үйлдвэрлэж байгаа юм. Тийм учраас мал аж ахуйн салбараа эрсдэлд оруулахгүй байх, ган зудын эрсдэлээс хамгаалах, тоо толгойг нь олон болгохгүйгээр ашиг шимийг нь нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнэ өртгийг өсгөх хамгийн чухал ажил байсан. Энэ хүрээнд  амжилттай ажилласан гэж бодож байгаа. “Жаст Агро” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан махны үйлдвэр ашиглалтад орж амжилгүй банкны барьцаанд байсныг Монгол Улсын Засгийн газарт хандаж, тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд хүсэлт тавьж хөөцөлдсөний үр дүнд Засгийн газраас 3 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж, тус үйлдвэрийг  орон нутгийн өмчид шилжүүлэн ашиглалтад оруулсан. Улсын хэмжээнд орон нутгийн өмчтэй махны үйлдвэр цор ганц үйл ажиллагаа явуулж байгаа нь манай аймгийн үйлдвэр байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор иргэд Улаанбаатар хот руу юмуу хэн нэгэн ченжийн гар дамжуулж, мал махаа зах зээл рүү борлуулахгүй орон нутагтаа өндөр үнээр өгөх боломж нээгдсэн. Өнөөдрийн байдлаар манай аймагт 4 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн нядлахаас гадна дулаан аргаар мах боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон. Үүний цаана ажлын байр бий болгох, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх, аймгийн эдийн засаг руу хувь нэмрээ оруулсан бодит үр дүнгүүд гарч байгаа юм. Мөн ноосны үйлдвэр үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. Тус үйлдвэрийг түшиглэж ноосон хөнжил үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрийг орон нутагт бий болголоо. Сүүний үйлдвэрүүдийг тодорхой хэмжээгээр сумдад ашиглалтад оруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд гаргаж байна. Үүнээс харахад хөдөө аж ахуйн салбарт дэвшил гарахуйц үйлдвэрлэлүүдийг явуулсан гэж ойлгож байгаа.

-Ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийнхээ орлогыг өсгөхөд ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

Өвөрхангай аймаг 116 мянган хүн амтай. Хүн амынхаа тоогоор улсдаа хоёрдугаарт ордог. Тэр утгаараа ажлын байрны эрэлт хэрэгцээ их байдаг юм. Тиймээс Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой зорилтуудыг дэвшүүлж ажилласан. Үүний үр дүнд  гурван жилийн хугацаанд 6433 байнгын 3285 түр байр бий болсон байна. Аймаг, орон нутагт баригдаж байгаа үйлдвэрүүд ажлын байр бий болгох зорилготой нөгөө талаар аймагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтууд ажлын байрыг бий болгоход чиглэж байна. Дулааны улиралд барилга, дэд бүтэц, замын салбарт бүтээн байгуулалтын ажил их байгаатай холбоотой ажиллах хүн олдохгүй байна. Эсрэгээрээ өвлийн улиралд ажлын байр ховор болчихдог. Тийм учраас Солонгосын Янжу хоттой гэрээ хийж өвлийн улиралд түр хугацаагаар ажиллах хүч гаргахаар эхний гэрээ хэлцлүүд хийгдсэн.

-Өвөлжилтийн нөхцөл байдал хүндхэн байна. Малчид отор нүүдлээр их явж байна. Өвөл, хаврыг хохирол багатай даван туулахад аймгаас ямар ажлуудыг хийж байна вэ?

-Өвөрхангай аймгийн хувьд өвөлжилт жил бүр хүндэрч байгаа. Манай аймаг улсын хэмжээнд газар нутаг багатай аймгуудын тоонд ордог. Бэлчээрийн даац 3 дахин хэтэрсэн. Энэ жил мал сүргийн тоо 200 мянгаар нэмэгдэж 5.6 сая толгойд хүрсэн.  Олон малын туурайн зуд болж байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Өвөлжилтийг давахын тулд нэлээн олон арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд гадны аймгууд руу 1500 орчим өрх, дотооддоо 900 орчим өрх нийт 2500-аад малчин өрх оторлож байна. Отор нүүдэл хийж байгаа иргэдийн эрүүл мэндийн асуудал, хүүхдүүдийнх нь сурч боловсрох асуудал, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр бусад аймгууд болон сумдын удирдлагуудтай гэрээ хийж, одоогийн байдлаар тухайн отор нүүдэл хийж байгаа өөр аймгийн сумдад 50.0 сая төгрөг өгөөд байна. Отрын малчдад тулгардаг хүнд асуудал нь түлш, түлээний асуудал байдаг. Тиймээс тэдэнд  Баянтээгийн уурхайгаас нүүрс олгох ажлыг зохион байгуулж байна. Мөн зайлшгүй байх шаардлагатай эрүүл мэндийн анхны тусламжийн материал хэрэгслээр хангаж байна. Отроор яваагүй үлдсэн малчдад 30 мянган боодол өвс үнэгүй олгож, 20 мянга гаруй шуудай хивэг 50 хувийн хөнгөлттэй олгосон. Цаашдаа Засгийн газар, Онцгой комисст хүсэлт тавьж өвс тэжээлийг хөнгөлттэй үнээр өгөх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна. Аймгийн нөөцөд тодорхой хэмжээний өвс, тэжээлийн нөөц хуримтлуулсан. Тэгэхээр энэ өвөл, хаврыг хохирол багатай даван туулахад онцгой анхаарч ажиллана.

Н.Марал 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цүнх баригч(192.82.77.230) 2020 оны 02 сарын 08

Захаар дүүрэн өрөө өгч чадахгүй байж МАН гээд үхлээ

0  |  0
Би(192.82.77.230) 2020 оны 02 сарын 08

УЛСЫН ТӨСВӨӨР БИ ЗАСАГ БАЙСАН Ч ХИЙХ БАЙСАН .ХУЖАА ГЭРЛЭЭС ӨӨР ЮУ БАЙНА.\nЧИНИЙ АМЬДРАЛ ЯДУУРААД УНАЖ БАЙГАА БИЗДЭЭ ПЯЛДАГУУД МИНЬ

0  |  0
Би(192.82.77.230) 2020 оны 02 сарын 08

УЛСЫН ТӨСВӨӨР БИ ЗАСАГ БАЙСАН Ч ХИЙХ БАЙСАН .ХУЖАА ГЭРЛЭЭС ӨӨР ЮУ БАЙНА.\nЧИНИЙ АМЬДРАЛ ЯДУУРААД УНАЖ БАЙГАА БИЗДЭЭ ПЯЛДАГУУД МИНЬ

0  |  0
Ганболд (192.82.77.230) 2020 оны 02 сарын 08

Яадий яагаад миний жолооч тендер авч болохгүй гэж яагаад яагаад

0  |  0
Ганболд (192.82.77.230) 2020 оны 02 сарын 08

Яадий яагаад миний жолооч тендер авч болохгүй гэж яагаад яагаад

0  |  0
Ганболд (192.82.77.230) 2020 оны 02 сарын 08

Яадий яагаад миний жолооч тендер авч болохгүй гэж яагаад яагаад

0  |  0
Zass(66.181.187.134) 2020 оны 02 сарын 05

50K HUJAA ORUULJ IRJ TOM HOT BOLGODOGGUI YUM BOL ENE BID 2 YAJ CHADAH VE DEE. AMNIIHAA ZORGOOR SHAAHIIMAA. HARVAAD DUHLAA SDAA BNA

0  |  0
aylagch(49.0.212.189) 2020 оны 02 сарын 03

aylal juulchlaliin tov gesen mortloo bolovson 00 bhgui aimshgiin 00 toi gazar bnle

0  |  0
Утаа(64.119.17.227) 2020 оны 02 сарын 03

Утаанаасаа салчаад хот энэ тэр гэж ярих хэрэгтэй

0  |  0
Лантуу(66.181.160.52) 2020 оны 02 сарын 03

Хот суурингийн тохижилт гэрэлтүүлгэ.чимэглэлээрээ Даланзадгад хамаагүй илүү аймгийн төвүүд дотроо.Зүүнбаян улаан сумын тамгийн газар шиг дампуурсан архичдаар дүүрсэн газар монголын бүх сумдуудад үзээд өгий гэсэнч байхгүй.

1  |  0
Нармандах (202.126.88.32) 2020 оны 02 сарын 03

Дарга маань сайн ажиллаж байгаа баруун тийшээ бас хөгжүүлэх юм байгаа биз дээ Амжилт хүсье.

1  |  0
Zochin(202.55.188.40) 2020 оны 02 сарын 03

Gants hoerhon dotnii hvmvvstee tendr ugch bayjuuldgaa bolimoor ymaa. Ted chin mungu ni indeed hvnee bailaa. Tanii l gar hulvvd gedgiig hvmvvs medne. Ted zarim ni uursduu ch taniar nvvr barij aarhaj bgaagaa buuhgvi bna. Tsalingaa awii geheer chaddag ym bol zargaldaad aw barahgvi shvv gehiin tani yet jolooch chin. Ta

0  |  1
ЗОЧИН (103.11.192.34) 2020 оны 02 сарын 03

БУСАД АЙМГИЙГ БОДВОЛ МАНАЙ АЙМАГ ХӨГЖИЛТЭЙ ШҮҮ ӨШӨӨ САЙН БОЛГОХ ХЭРЭГТЭЙ АМЖИЛТ ИРЭХ ЖИЛ БОРОО ХУР ТЭГШИРЧ ЦАГ АГААР САЙХАН БАЙГААСАЙ БИЛЭЭ СЭТГЭЛ БАЙВАЛ БОЛНО ДОО

1  |  1
Дөлгөөн хайрхан(66.181.179.202) 2020 оны 02 сарын 03

Зүүнбаян улаан сумын Дэвшилтэт багийн нутагт уурхай нээхээр улайрч байгаа нөхдүүд болон бусад сумдын уулс усыг сөнөөхөөр дайрч байгаа гадны шуналын туламнуудыг нутаг орноосоо зайлуулах талаар ямар ахицтай шийдвэртэй ажил хийж байгаа вэ.

1  |  0
Zochin (66.181.161.122) 2020 оны 02 сарын 03

Hiisen bvteesn zvil nvdendeer il l haragdah ym hvniig ch tgd harluulah amarhn boljdeee

1  |  1
Нутаг(202.126.88.143) 2020 оны 02 сарын 03

Хот болгохын тулд маш их суурь судалгаа хэрэгтэй. Маш сайн төлөвлөлтийг судалгаагаа үндэслэн мэргэжлийн туршлагатай багаар хийлгэх их чухал шүү. Утаанаас хөрсний бохирдлоос салгах байгаль орчин дэд бүтэцээ нэн тэргүүнд төлөвлөж эхлүүлээрэй. Унаган нутаг хөнжиж байвал бид баяртай явнаа.

2  |  0
zochin(150.129.141.1) 2020 оны 02 сарын 03

ger horoolliin gudamjuudaa gereltei bolgoochee. Shono yvahaar tas haranhui bdag

0  |  0
Ganbold(202.55.188.35) 2020 оны 02 сарын 03

Hudalch pyazda hujaa nariig buun buunuur ni oruulj irj uurluuldeg mongolchuuda ajiliin bairgui bolgoson gulug

0  |  1
Zochin(202.55.188.35) 2020 оны 02 сарын 03

Turiin umchit uildwertee hujaa nar ajilluuldag chin yumar bodlogo we

0  |  0
Жорлон(66.181.161.76) 2020 оны 02 сарын 03

Тэгвэл анхнаас нь гэр барьж биш дор хаяж хаус барьж хотын хүн шиг амьдрах шаардлага тавь. Урьд нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот байсан бол одоо биш хогийн сав шиг болсон. Ил жорлон, ил асгасан угаадас, усаа зөөж авдаг гээд .... Африкийн хөдөө тосгод юм уу хаашаа юм.

2  |  0
Хаха(202.21.107.49) 2020 оны 02 сарын 03

Хуцдаг ухна шүү энэ пязда

0  |  0
Чимдээ(202.126.89.45) 2020 оны 02 сарын 03

Манай аймаг бусад аймгуудыг бодвол харьцаннуй сайн хөгжилтэй болсон шүүдээ.Үүнд аймаг орон нутгийн удирдлагууд сайн ажилласавы нэг бод их хурлын гишүүн Тогтохсүрэн .Мөн яУянга Хархорин Хужирт сум хүн ам өсөж сайн хөгжиж байгаа.Цаашид Арьайхээрээс гална Хархоринг улсын Нийслэл болгож Уоамжлалаа сэргээж Монгол голомтоо сэргээх хэрэгтэй. Хархорин улсын төв цэг.

2  |  2
Top