Талийгаач охидын НАГАЦ ЭГЧ: Хандив хүссэн, гэр бүл салсан гэх ТАШАА МЭДЭЭ гарч байгаад харамсаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 07


Дархан-Уул аймагт энэ сарын 5-ны өдөр 1-5 настай гурван хүүхэд амиа алдсан харамсалтай осол болсон. Энэхүү сэтгэл эмзэглүүлсэн үйл явдлыг далимдуулж талийгаач охидын ар гэрийнхний нэрийг барьсан ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж, хандив хүсэж, иргэдийг залилах оролдлого гарах болжээ. Залуу гэр бүлд тохиолдсон уй гашууг үгээр илэрхийлэхэд хэцүү ийм нөхцөл байдалд ташаа мэдээлэл нийтэлж, залилж мэхлэх арга хайх нь байж болшгүй үйлдэл юм.

Мэдээллийн бодит байдал, болсон явдлын үнэн мөнийг бид талийгаач охидын нагац эгч буюу охидын ээж Н.Алтанзулын төрсөн эгч Н.Алтантуяатай холбогдож тодруулан, түүний зөвшөөрлийн дагуу энэхүү мэдээллийг хүргэж байна. 


-Юуны өмнө танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаач охидын ээжийн нэрийг барьж хандив хүссэн мэдээлэл, постууд цацагджээ. Иймд олон нийтэд зөв мэдээлэл өгөх нь зүйтэй байх. Энэ тухай эхлээд тодруулъя?

-Хандив гуйх нь байтугай л хүмүүс байна. Энд бидний сэтгэл санаа үнэхээр хүнд байна. Гэтэл дүүгийн маань нэрийг барьж хүмүүс хандив, мөнгө хүссэн мэтээр ташаа мэдээлэл явуулсан юм байна. Талийгаач охидын аав Г.Чинбатын нэрийг барьж, данс ны дугаар хүртэл цахим орчинд тавьсан байсан. Өчигдрөөс хойш худал мэдээлэл маш их цацагдлаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүртэл “Талийгаач охидын аав, ээжээс ярилцлага авлаа” гэж худал мэдээлэл гаргасан байна. Маск зүүсэн хүмүүс худал мэдээлэл тараасан. Зариг.мн сайттай нэг эмэгтэй холбогдож, “Гурван хүүхдийн ээж нь байна” гэж уйлж яриа хүртэл өгсөн байна. Залилан хийж байгаа утасны дугаар руу залгалаа. Холбогдохгүй байна лээ. Мөн дуучин Нара, Уранхолбоо нар руу хүмүүс холбогдож, уйлж ярьсан байсан. Миний дүү болон манай гэр бүлийнхэн тэгж бусдаас хандив гуйж, сошиал орчинд болон хэвлэл мэдээлэлд ярьсан хэлсэн зүйл юу ч байхгүй. Өөрийгөө нас барсан охин дүү нарын минь ээж гэж ярьсан гэх тэр хүн Н.Алтанзул биш шүү гэдгийг хүмүүст анхааруулъя. Дүү маань сэтгэл санааны өөрчлөлтөд орж, эмчилгээ хийлгээд гарлаа. Ухаан санаа нь үнэхээр хүнд байгаа хүн хэвлэлд ярилцлага өгөөд сууж байх уу. Үнэхээр тийм боломжгүй. Бид өнөөдрийг хүртэл хэнд ч мэдээлэл өгөөгүй. Тийм сэтгэл зүй ч алга байна. Талийгаачдын аав, ээжийг ах дүү нар нь тайвшруулаад байцгааж байна. Ийм мэдээлэл гарсанд үнэхээр их харамсаж байна. 

Мөн хүүхдүүдийн аав, ээж нь салсан байсан гэх мэт ташаа мэдээлэл цацагдсан. Тийм зүйл байхгүй гэдгийг хэлье. Талийгаач охидын аав Г.Чинбат, ээж Н.Алтанзул нар салж сарниагүй. Аав нь Дарханд эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. Одоо ч хоёулаа хамтдаа байж байна. Тэр өдрийн өглөө ажил руугаа яваад, ажил дээрээ байсан. Түүнээс хөдөө явсан, эзгүй байсан гэдэг мэдээлэл худлаа шүү. Ийм ташаа мэдээлэл цацагдсан асуудлаар буяны ажил дууссаны дараа цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулна. Бид баримтуудыг цуглуулж байгаа.

-Талийгаач охидын ээжийн биеийн байдалд бид санаа зовж байна?

-Н.Алтанзул Дарханд эмнэлэгт хэвтэж байгаад гарсан. Сэтгэл санааг нь тайвшруулах үүднээс сэтгэцийн тасагт 18 цаг эмчлүүлээд гаргалаа. Одоо бид Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ирсэн байна. Хүнтэй утсаар ярих ч сэтгэлийн тэнхээ алга байна. Гэхдээ фэйсбүүк болон зарим хэвлэлд гарч байгаа энэ олон ташаа мэдээллийг залруулах ёстой гэж үзээд та бүхэнд учир байдлаа тайлбарлаж байна. 

-Тухайн үед яг юу болсон талаар та ярьж болох уу?

-Дүүг маань цэцэрлэгээс нь дуудсан байсан. Н.Алтанзул 14:00 - 17:00 цагийн хооронд цэцэрлэг дээрээ байж байгаад ирэхэд ийм зүйл болсон байсан.

-Хүүхдүүдийн амиа алдсан шалтгаан тодорхой болсон уу?

-Урьдчилсан байдлаар дүгнэлт нь гарсан. Би өөрөө хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчтай очиж уулзсан. Урьдчилсан байдлаар "Халуун усанд түлэгдэж нас барсан" гэсэн дүгнэлттэй байгаа юм билээ. Би гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй нь ээ. Тэгж ч болохгүй байх. 

-Талийгаач хүүхдүүдийн буяны ажил хэзээ болох вэ?

-Ирэх даваа гарагт болно. Талийгаач охидын аав, ээжийн хоёр тал Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд цуглаад байна.  

 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.125.35) 2020 оны 02 сарын 10

Наад мэдээгээ шалгаачээ сэтгүүлч гэсэн эргүү юмнууд Баруунбүрэн юмуу Зүүнбүрэн юм уу нэг бол Баруунбүрэн гэж бичээд нэг бол Зүүнбүрэн гэж бичээд байх юм

0  |  0
Бат(202.9.46.26) 2020 оны 02 сарын 10

МОНГОЛЧУУД МИНЬ МӨНГӨ ОЛОХОД УЧИР БИЙ ГАНЦХАН ҮХЭЛ ЗОВЛОНГООР Л БҮҮ БИЗНЭС БОЛГО

2  |  0
маш харамсалтай (202.9.46.168) 2020 оны 02 сарын 10

Ганц охиндоо цаг гаргах гэж хичээч бас дахин хичээгээд ажлын хажуугаар амжихгүй бна гэтэл 3 нялх амьтанг хаяаад явж л байдаг ТЭР ЭХИЙГ БУРХАН ГЭЖ БАЙДАГ БОЛ ШИЙТГЭСЭН ТЭДЭНД ЭД МАТЕРИАЛ МӨНГӨ ЯМАР ХЭРЭГТЭЙН 3 ХҮЗХДИЙН БУЯН Ч ГЭХ ҮИГ ХҮҮХДЭЭ АЛСАН БОЛХООР ТА НАР МӨНГӨ ӨГӨӨД БАЙГАА ЮМ УУ ТЭД МӨНГӨӨР ЯАХ ЮМ АЖИЛ ХИЙГ ЗОВЛОНГОО ҮҮРЭГ БЭЛЭН БАЙРАНД ЛРООД ЯАХ ЮМ НЭГ НЭГНЭЭ ХЭМЛЭЭД АМЬДАРХАД ХУРДАСГАЖ БАЙГАА ГСН үг

0  |  5
Ээж(202.9.46.168) 2020 оны 02 сарын 09

Харамсалтай ЭЭЖ ААВЫН БУРУУ юунд хүрэх гэж хэдэн ажил зэрэг хийдэг юм аав нь тийм юм бол 3 нялх хүүхдийг 2 ажилаар тэжээх л байсан 2 нас хүрээгүй 1ой 2 сартай байхад нь ажилд авч л бдаг ЭРГҮҮ ЭРХЛЭГЧИД АВИЛГАЛ ӨГӨӨД ОРСОН БГА ИНГЭЭД ЮУНЫ ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БГААГАА УХАМСАРЛАХ ГЭЖ \nНЭГЭН БАГШ ХЭЛСЭН БАЙДГИЙМ \nТА НАР ҮР ХҮҮХЭДДЭЭ ЦАГ ГАРГААД ХУРАЛД ИРЭЭД СУУ АРИУН ЦЭВРИЙН БОЛОН УРЛАГ СОЁЛЫН АЖИЛТ ЦАГ ГАРГАА ЯГ ЭНЭ АИЬДРАЛДАА ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БНА УУ АЖЛЫН ТӨЛӨӨ АМЬДАРЧ БНА УУ ӨӨРСДӨӨСӨӨ АСУУ ГСН МӨНГӨ БҮГДИЙГ ШИЙДЭХГҮЙ ШҮҮ ГЭЖ БСАН ЮМ ЭНЭ ТУЙЛШРАМТГАЙ ХҮМҮҮС ХАЙРАН 3 ОХИНЫГ ЭЭЖ ААВЫН ДУТУУ

1  |  1
Нэгэн ээж(202.9.46.168) 2020 оны 02 сарын 09

Тогонд цохиулсан гэдгийг яагаад нуугаад байгаан бол доо энэ бол Эцэг эхийн хараа хяналт муугийх

2  |  0
в(66.181.176.210) 2020 оны 02 сарын 08

ашиг харсан дарамт дээр нь засгийн газар яамны тушаал шийдвэрийг үл тоосон дарханы боловсролын газарын дарга мөн 5р цэцэрлэгийн эрхлэгч хүний нөөцийн ажилтан бүгд буруутай ажилаа хий гэж дуудаагүй бол гурван сайхан охин өнөөдөр элэг бүтэн бх блаа эмэгнэл илэрхийлэе энэ эрхлэгч авгайн гаргасан шийдвэрт хүүхдийнамь нас атгаастай шүү алуурчин авгай

1  |  0
сан(202.9.46.179) 2020 оны 02 сарын 08

Сингапурт танхай этгээдийг шууд гудамжинд ташуурдаад хаядаг. Дандаа хуулиа зөрчдөг манайх тэднээс дээр юум уу. Хөгийн хууль батлаад шудрага ард түмнээ дарамтлаад

0  |  0
хт(202.55.191.130) 2020 оны 02 сарын 09

цэвэр эцэг эхийн буруу

2  |  1
С.Бямбацогт(202.9.47.52) 2020 оны 02 сарын 08

ТББХ-ны дарга С.Бямбацогт Бурхан багшийн дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хууль баталсан талаараа ярилаа. - ”Энэ өдөр нүглийг тэвчдэг, буяныг түгээж дэлгэрүүлдэг, өөрийнхөө өнгөрсөн алдаа дутагдалдаа дүгнэлт хийдэг, ирээдүйн амьдралаа төлөвлөж бясалгал хийх бололцоо, боломжийг бий болгоё гэдэг үүднээс энэ хуулийг баталсан. Хүн гэдэг гэм нүглээ ухаардаг, буян үйлддэг байх ёстой. Үүнийг Монголчууддаа зонхилох шашнаар нь дамжуулж түгээж, дэлгэрүүлэх ажлыг шийдсэн. Энэ чухал хууль болсон.” Гэв.

0  |  0
Зочин(66.181.161.40) 2020 оны 02 сарын 08

Бид чинь одоо яачихсан ард түмэн вэ

2  |  0
zochin(202.126.88.232) 2020 оны 02 сарын 09

um ma ni bad me hum

1  |  0
Nergui (202.9.46.165) 2020 оны 02 сарын 09

Hi all. Huvi hun talaas neg yum bichmeer sanagdaad bolohgui nee. Gehdee bitgii bariad idchiheerei dee. Bagsh nar estoi ene asuudal deer duruulj b.a aa. Hul horio togtooson ch gesen humuus huuhdee orhiod l ajlaa hiij l b.a sh dee. Hamgiin negdugeert ezeg ehiin hariutslaga b.j b.h estoi biz dee. Yum bolgonii busad ruu chiheed l. ANU bol etseg ehed ni hariutslag tootsno. 3 nyalah huuhed orhidog buh zurh. Bair hulsluul baigaa hun bas hariutslag huleeh estoi biz dee. Bi buruu bodood b.a uu

6  |  2
Ulan(103.26.193.219) 2020 оны 02 сарын 09

yaj ch bodson 5 han nastai huuhed oi garantai duugee haraad suuj chadhuu arai l hariutslagguima

4  |  2
zochin khun(202.9.47.30) 2020 оны 02 сарын 09

hvvhdiin aminaas ilvv ajil gej yu baidiin, yamarch chuhal ajil bsan hvvhedee tsoojilj yawah buruushdee, bi l law chadahgvi, ter etsegiiig n duudaad haruulahgvi daanch yaawdaa,mashin zaswaraa hayaad hvvhdee harahgvi arai hariutslagagvi yuma, 5 nastai hvvhded 1.6nastai hvvhdiig orhij bdag arai l teneg bna da, uuchilaarai, Um ma ni bad me hum

5  |  2
Nara(202.9.47.54) 2020 оны 02 сарын 09

\nEne narantuya gej huuhen busdiin zovlongoor dandaa ingej mungu hiihiimaa 2016ond eh nyalhast agaar tsevershuulegch avna ged baahan humuuses sar handiv tsugluulad teged avch ugsun ch yum bhgui uuruu hereglesen dee Bi amerikt baidag naizudasa 2000$ tsugluulj ter yed yavuulj bsn odoo ch huulga in baidag Yostoi aimar huuhen

4  |  0
Zochin(24.9.102.210) 2020 оны 02 сарын 09

khichneen khetsuu baigaa ch iim kharuytslagagui etseg ekhed shiitgel onogdyylah khuulitai bolmoor bna

4  |  1
irgen(192.82.76.198) 2020 оны 02 сарын 09

tsetsrlegiin erhlegch avgaid zevuu hureed baina

4  |  1
нямка(66.181.161.83) 2020 оны 02 сарын 08

medrel ergvv dagznuud baih heleh ch vg alga

3  |  0
нямка(66.181.161.83) 2020 оны 02 сарын 09

medrel ergvv dagznuud baih heleh ch vg alga

3  |  0
e(64.119.25.54) 2020 оны 02 сарын 08

3 iin 3 hvvhed..daanch haramsmaar shvv..1 hvvdedl yamar bdag bilee..gvn emgenl ilerhiilye

3  |  0
Зочин(66.181.186.127) 2020 оны 02 сарын 08

Мэдээллийнхээ эх сурвалжийг нягталж шалгаж ядаж 1удаа уншчихаад тавиач.Танайх бас худлаа бна.Зүүнбүрэн сумын хүмүүс яахаараа Баруунбүрэнд оччихдог юм!

2  |  0
Баттөр(64.119.16.25) 2020 оны 02 сарын 09

Ум ма ни бад ми хум

3  |  0
Top