Хятадын супер лигийн "Шанхай Шеньхуа" клубээс Английн премьер лигийн "Манчестер Юнайтед" клубт зээлээр ирсэн Одион Игало 14 хоног тусгаарлагдахаар болжээ.
Учир нь, коронавирусийн халдвартай бүс нутгаас ирсэн учраас ДЭМБ болон Английн Засгийн газрын шийдвэрээр ийнхүү тусгаарлагдаж буй аж.
Хэдийгээр нэгдүгээр сарын 31-нд "Манчестер"-ийн бүрэлдэхүүнд нэгдэх байсан ч эрсдэлт хүчин зүйлээс шалтгаалан нэвтрүүлэхгүй байсан юм. Тамирчны хувьд тэрбээр формоо алдахгүй байх үүднээс үндсэн багаас хол үндсэн багийн бүрэлдэхүүнд багтахгүйгээр бэлтгэлээ базааж байгаа аж.
Нигери улсын довтлогч Одион Игало 2008-2014 оны хооронд Италийн "Удинезе" клубт тоглож байгаад 2014 онд Английн премьер лигийн "Уатфорд" клубт ирж, 2017 он хүртэл тоглосон юм.
Харин 2017 оноос Хятадын супер лиг рүү явж, 2019 онд "Шанхай Шеньхуа" клубт элсэн, улмаар улирал дуустал "Манчестер Юнайтед" клубт зээлээр тоглохоор болсон билээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл ( 0 )