Эмбер Херд хорт хавдартай бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 16

33 настай жүжигчин Эмбер Херд найз бүсгүйтэйгээ ихэд жаргалтай байгаа билээ. Холливудын жүжигчний найз бүсгүй, 38 настай Бьянка Бути нь кино зураглаач юм. Тэрбээр хэдэн жилийн турш хорт хавдартай тэмцэж байгаа гэнэ.

Жонни Деппийн экс эхнэр Эмбер түүнийг дэмжиж, түшиж тулдаг аж. Тэд хотын гудамжаар хамт зугаалж, тэврэлдэж, үнсэлцэх болсон нь харилцаагаа олноос нуухаа больсныг илтгэнэ.

“Daily Mail”-д мэдээлснээр Эмбер, Бьянка нар эхлээд найзууд байсан ч хайр сэтгэлийн харилцаатай болжээ.

Эмбер Херд саяхан экс нөхөр Жонни Деппийгээ зоддог байснаа хүлээн зөвшөөрсөн билээ. Гэхдээ түүнтэй утсаар ярихдаа Деппийн шүүхэд аваачсан аудио бичлэгт хэн ч итгэхгүй, эхнэртээ зодуулдаг байснаа зарлаад яв л даа гэх зэргээр даапаалжээ. Хоёр жүжигчнийг дуулиантайгаар салсны дараа Эмберийн аав нь Деппийг буудна гэж сүрдүүлж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Amangul(203.91.115.48) 2020 оны 02 сарын 17

Тэнэгүүд

2  |  0
Top