Чехийн анхны Дэд Ерөнхийлөгч бөгөөд Дотоод хэргийн сайд Ян Гамачек тус улс Хятад руу хүмүүнлэгийн тусламжийн онгоц илгээх гэж байгаа талаар мэдэгджээ. Чехийн Батлан хамгаалах яамны долоон тонн хүмүүнлэгийн тусламж бүхий онгоцноос ачааг буулгахад Чех болон Хятадын Улаан загалмай нийгэмлэгийнхэн хамтран ажиллах аж.
Дотоод хэргийн сайд Ян Гамачек “Тусламжийн материалыг БНХАУ-ын тодорхой муж, хот, их дээд сургуулийн өргөдлийн дагуу сонгож байгаа” гэжээ.
Чехийн онгоц буцаж нисэхдээ Хятадад байгаа иргэдээ авч ирж магадгүй гэж тэрбээр мөн хэлэв.
Сүүлийн мэдээллээр БНХАУ-д коронавирусийн улмаас амиа алдсан хүний тоо 1800 гаруй болжээ.
Хятадын зүүн муж Жэзянд шинэ коронавирусийн халдварын эсрэг үр дүнтэй үйлчилгээ үзүүлж болох анхны эмийг үйлдвэрт нэвтрүүлсэн гэсэн мэдээлэл байгаа билээ.
Сэтгэгдэл ( 1 )
ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)