АНУ-ын “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулж арван тэрбум ам.доллар хандивлах болсон тухай мэдэгджээ.
Дэлхийн тэргүүн баян Безосын хэлснээр, уур амьсгалын өөрчлөлт нь манай гарагт нүүрлэж буй хамгийн том аюул заналхийлэл юм. Тэрбээр уур амьсгалын хөнөөлт нөлөөтэй тэмцэх шинэ арга замыг олж нээхийн тулд хувь хүн, байгууллагуудтай хамтарч ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн байна. Хандив түүний байгуулсан Безосын Дэлхийн санд очих бөгөөд энэ асуудлыг хариуцан ажиллаж буй эрдэмтэн, идэвхтэн, төрийн бус байгууллагуудад энэ зунаас эхлэн хуваарилах аж.
Биднийг нэгтгэдэг Дэлхий хэмээх гарагийн хамтын хүчээр хамгаалъя хэмээн тэрбумтан уриалжээ.
Forbes сэтгүүлийн үнэлгээгээр, Жефф Безос манай гарагийн тэргүүн баян. Түүний хөрөнгө 129.9 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хөрөнгөнийхөө найман хувийг ийнхүү зориулж байгаа аж.
Үүнээс өмнө буюу өнгөрсөн оны намар орон гэргүй хүмүүст тусламж болгон 100 сая ам.доллар хандивлаж байсан бол өнгөрсөн нэгдүгээр сард тэрбээр Австралийн ойн түймэртэй тэмцэхэд зориулж 690 мянган ам.доллар шилжүүлж байжээ.
Өнгөрсөн оны тавдугаар сард тэрбумтны хуучин эхнэр Маккензи Безос өөрийн хөрөнгийн тал хувийг буяны үйл ажиллагаанд хандивлаж байв. Жефф Безосоос гэрлэлтээ цуцлуулсны дараа түүний эзэмшилд “Amazon” компанийн дөрвөн хувь үлдсэн. Тухайн үед Маккензигийн хөрөнгө 36 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)
бусдад үлгэр дууриалал үзүүлсэн тэрбумтанд баярлалаа. Гадаадын тэрбумтанууд бол өөрийн оюун ухаан хичээл зүтгэл хөдөлмөрөөр баяжиж тэрбумтан болсон.