Дашчойлин хийдийн хурал номыг ГАР УТСААРАА захиалах боломжтой

2020 оны 02 сарын 20

Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн хурал номын захиалгыг цахимаар буюу гар утсаараа өгөх боломжтой болсон талаар танилцуулж байна.

Та “Dashchoiling” апплекэйшныг гар утсандаа Appstore эсвэл Playstore-г татаж суулгаснаар цахим сүлжээгээр дотоод, гадаадын хаанаас ч хүссэн номоо уншуулах боломжтой болох юм. Хэрвээ та Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн ойролцоо байвал “Zuun Khuree” гэсэн үнэгүй Wifi сүлжээгээр нэвтэр ном захиалж болно. Мөн бусад цэсээс хурал номын хуваарь, хийдийн танилцуулга, цаг үеийн мэдээ мэдээлэлтэй танилцах боломжтой.

“Dashchoiling” апплекэйшнаар хэрхэн ном захиалах вэ?

Та “Dashchoiling” апплекэйшн руу нэвтэрсний дараа “Ном уншуулах, захиалга” гэсэн цэс дээр дарж, нэвтрэн ороод ном захиалах хүний нэр болон зориулж буй хүний нэр, өөрийн утасны дугаараа бичээд “ном захиалах” гэсэн товч дээр дарснаар айлтгах номын жагсаалтад нэвтэрнэ. Та захиалах номын нэрээ хурал номын нэрээр хайх гэсэн цонхонд бичиж, сонгосон номын ард байх (+) тэмдэг дээр дарна. Уг (+) тэмдэг нь (-) болсноор таны уншуулах ном захиалга өгөх сагсанд орно.

Ном уншуулах цэсийн доод талд байх “захиалга өгөх” гэсэн ногоон товчтой хэсэгт таны захиалсан номын тоо гарна.

Захиалах номоо сонгож дуусаад та “захиалга өгөх” товчийг дарж, “захиалсан ном” хэсэгт нэвтрэн ороорой. Энэ хэсгээс та уншуулахаар захиалсан номоо шалгаж үзээд “мөнгөн дүн” хэсэгт өөрийн сүсгээр өргөлийн дүнг бичин, “үргэлжлүүлэх” товчийг дарж “Ном уншуулах захиалга” хэсэгт нэвтрэн ороорой.

Жич: Өргөлийн доод хэмжээ 3000 төгрөг болохыг анхаарна уу.

Та захиалсан нэр болон өргөлийн мөнгөн дүнгээ шалгаж үзээд, зөв бол “төлөх” товчийг дарснаар интернэт банк болон Qpay апплекэйшныг сонгон төлбөрөө хийснээр таны захиалга баталгаажна.

Таны захиалсан номыг дараа өдрийн хурлаар унших бөгөөд энэ үедээ таны бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр мэдээлэл очно.


ЗААВРЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

САНАСАН ҮЙЛС ТАНЬ СЭТГЭЛЧЛЭН БҮТЭХ БОЛТУГАЙ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top