Өндөр өсгийтэй гутал өмссөнөөр өвдөг болон шагайнд ачаалал нэмэгддэг болохоор хөл амархан ядардаг байна. Үүгээр ч зогсохгүй өндөр өсгийт өмсдөг хүүхнүүд харьцангуй ой тогтоолт муутай байдгийг судлаачид тогтоожээ.
Өсгийтэй гутал хамгийн их өмсдөг улсаар Их Британи бүсгүйчүүд шалгарсан бөгөөд тэд үе мөчний өвчинд ихээр нэрвэгддэг байна. Үе мөчний өвчтэй хүмүүсийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд жилд 8 сая хүн энэ өвчнөөр өвддөг гэж судлаачид үзжээ. Дэлхийн нийт эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь өдөр тутам өсгийтэй гутал өмсдөг байна. Хэт өндөр өсгийтэй гутал өмссөнөөр остеартрит өвчин тусах магадлал нэмэгддэг ажээ.
А.Маша
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )