Аранжон буюу өөрөө заларсан Балданлхам бурхан

2020 оны 02 сарын 23

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд нь жил бүрийн өвлийн сүүл сарын 30 буюу битүүний орой Балданлхамаа тахидаг. Битүүний хурал шөнөжин хурна. Битүүний шөнө Лхам бурхан залран ирэх тул дуган сүмийн гаднах асар гонхонд идээ мөс, чихэр, тос тэргүүтэнг тавьдаг. Лхам бурхан битүүнд 3000 ертөнцийг агшин дор эргэж айл бүрт зочилдог номтой. Тиймээс монголчууд тотгон дээрээ усан тахил буюу мөс тавьдаг учиртай. Тэрхүү мөс нь Лхам бурхны луусанд зориулж байгаа өглөг юм. Балданлхам бурханд балин тахил өргөх зан үйлийн хүчээр тухайн улс орон, ард түмэн төдийгүй хорвоо ертөнцийн амьтан бүгд ирж буй жилдээ эрүүл энх, амар амгалан байхын учир бэлгэдэлтэй.

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийг сэргээн байгуулсан тэр жилийн битүүний хуралд тахих томоохон хэмжээний Балданлхам бурхан байсангүйд хийдийнхэн нэгэн жижиг Балданлхам тахихаар зэхэж гэр гэртээ харьчихаад оройн хуралдаа иртэл нэг Балданлхам бурхан залагдсан байж гэнэ. Тэрхүү Балданлхам бурханг хэн залсан тухай эрэл сурал болсон ч хэн ч мэдсэнгүй. Тиймээс түүнийг тус хийдийн лам нар аранжон буюу өөрөө заларсан Балданлхам гэж нэрлээд олон жил гол шүтээн болгон, жил бүрийн цагаан сарын хурлыг хурдаг болжээ. Түүнээс хойш Манба Дацан хийдэд Дуутын хүрээний Балданлхам бурхан залагдаж ирснээс гадна маш чухал олон бурхдыг залсан байдаг. Өөрөө заларсан Балданлхам бурхныг хэн авчирч залсаныг одоог хүртэл хэн ч мэдэхгүй нь сонирхолтой.

Лхам бурхны тухай сонирхолтой хууч, домог яриа олон байдаг. Тухайлбал, нэгэн лам айлд хятад хүн зочилж гэнэ. Тэр үед гэрийн эзэн лам гэрийнхээ хаалганы тотгон дээр гурван мөс тавьж байхыг харсан хятад хүн гурван мөс тавьдаг нь ямар учиртайг асуухад өнөөх лам “Цагаан сараар Лхам бурхан зочилно. Хүргэж ирсэн луус энэ мөсөөр ундаалдаг юм” гэжээ. “Тэр Лхам бурхан айл бүхэнд ирэх үү, ганцхан танайд ирдэг үү” гэж хятад хүн дахин асуухад лам “Огторгуйд байх нар ганц хүнд гэрэл гэгээгээ өгөх үү эсвэл амьтан бүхэнд гэрэл гэгээгээ тэгш өгөх үү? гэж сөргүүлэн асуужээ. Хятад хүн “Амьтан бүхэнд гэрэл гэгээгээ өгнө” гэж хэлсэнд лам “Яг түүнтэй адил Лхам бурхан амьтан бүхэнд гэрэл гэгээгээ өгч айл бүхнийг зорьж морилдог юм” гэж хариулсан гэдэг.

(Хамба лам Д.Нацагдоржийн ярианаас)

Эх сурвалж: Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(103.229.122.75) 2020 оны 02 сарын 25

За тэр нацагдорж нь сэмхэн тавьчихаад,өөрийн хийдээ сурталчилах нэг арга олоо бизээ!! Лав л хөл гаргүй,амьгүй нэг биет тэнд яваад очсон байна лээ!? гэж яривал хүүхжд нохой хоёр л итгэх байх!!!

0  |  0
Зочин(202.126.89.71) 2020 оны 02 сарын 25

Харах царайны худалч нөхөр, худлаа ярих юм. Сарандаваагийн дүү нар бас гандан хийдээс гадуур их байна шүү_ Энэ усны техникум төгссөн нөхөр бас мөнгө хялбар олох гээд бураад явах юм даа\n

0  |  0
Зочин(37.76.13.174) 2020 оны 02 сарын 25

Лхам бурхан их догшин. Шашны дайснуудыг өвдүүлэн дарах тангарагтай сахиус. Тэртээ цаг хатуу коммунизмын жилүүдэд ч ижижж аав минь битүүнд 3 мөс тавьж Лхам бурханы хүлгийг услаарай гэдэг байж билээ. Тэднийхээ буянд зовлон үзэлгүй сайхан л амьдралыг тууллаа даа манайхан. Хүн болгон буян их хурааж сайхан амьдрах болтугай

0  |  0
Ард түмний шүүгч(64.119.27.253) 2020 оны 02 сарын 25

Хүн сайн мэдэхгүй юмаа ойлгоогүй болохоор элдвээр ярьж бичиж болохгүй байхаа өөрөө харж байсан юм шиг л бичих юм даан ч харамсмаар.

0  |  1
Ganaa(85.49.124.54) 2020 оны 02 сарын 25

Hezee ene munhralaas salah ve? Olon wm yariad yaahav. 1921 ond bid hedvvlee blaa? Wutai blaa? Bogdyn tembvvtei sheesiig rashaan hemeen hvrteej hvn amyn ten hagas ni shahuu yar tembvvnd barigdsan, um maani bad mi hum gej mails an malnuud l bolchihson bsan sh de. Mongol hel mini ter nomond ni taardaggvi wm bol mongol bie mini ch bas taarahgvi.

0  |  2
Искренний Филолог(192.82.69.6) 2020 оны 02 сарын 25

Муур багшууд маань үлгэрээ яримаар.

0  |  2
зочин(192.82.69.6) 2020 оны 02 сарын 25

Монголчуудад минь 300 жил ярьж өгсөн үлгэр. ХӨөрхий тангад хэлээр хэдэн шүлэг уншиж оройгүй жаргал амлаж ,итгэл үнэмшил сүсэг бишрэлийг далимдуулан мэхлэн хуурах замаар өргөл барьц, хандив нэрээр сорж мөлжсөн нь үнэн. Эдгээрийн гол төлөөлөгч Нацагдорж. Ганц удаа буяны хүмүүнлэгийн үйлсэд оролцоогүй. Оролцохдоо уран уншлагаар орлого.

1  |  2
Top