Монгол орныг даасан бурхан ОЧИРВААНЬ

2020 оны 02 сарын 24

Монгол газар орон, хүн зоны цог хийморь, заяа буяныг ивээн даах учрал ерөөлт "Нууцын эзэн очир баригч" буюу Очирваань шүтээнийг залах нь үндэсний ухамсар, сэтгэлгээ, шашин соёл, түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэх, иргэд олны сэтгэл зүтгэл, итгэл бишрэл, эрмэлзэл тэмүүллийн их хүчийг тэтгэн өдөөх бэлгэдэл юм.

Очирваань бурханыг Монгол орныг даасан их "Ядам" бурхан хэмээдэг тул Монголын шашны дахин сэргэн мандахын бэлгэдэл; Очирваань бурханыг Абтай сайн хан Монголын төр, түмний шүтээн болгон залсан түүхэн баримттай тул төр ёсны түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэхийн бэлгэдэл; Эзэн богд Чингис хаанаа Очирваанийн хувилгаан хэмээдэг тул Чингис хаанаа дээдлэн шүтэхийн бэлгэдэл, Очирваань бурханы орших орон нь Монголын шүтээн хайрхан Отгонтэнгэр уул хэмээх тул байгаль эх, газар дэлхийгээ шүтэн дээдлэхийн бэлгэдэл, Очирваань бурханыг Монголын үе үеийн дархад, урчууд олон янзаар бүтээн шүтэж ирсэн уламжлалтай.

Бурхан багшийн шадар найман шавь буюу хөвгүүдийн нэг нь Чагнаадорж буюу Очирваань байсан билээ. Тиймээс Бурхан багш Очирвааньд нууц тарнийн олон үндсүүдийг тайлбарлан хэлж өгсөн нь "Гариг нугуудын сан", "Доржнамжимын тогтоол" зэрэг эдүгээ хүртэл залгамжлагдан хүрч иржээ.

Очирваань хэмээх хүчирхэг, хүч чадлын бэлэгдэл болсон бурхан нь Монгол орныг даасан Ядам бурхан мөн гэж шашны судар номуудад олонтаа зарлигласан байдаг. Үүнийг түүхэн үйл явдлууд тодорхой харуулдаг.

Халх Монголын Зая бандид Лувсанпэрэнлэйн \1642-1716 он\ "Өндөр гэгээний намтар"-т бичсэнээр, Абтай хан нь \1554-1588 он\ III Далай лам Содномжамц \1543-1588 он\-тай хоёр удаа уулзсан ажээ. Энэ тухай "Баруун Түвдийн оронд морилж Далай лам ба Богд дээдэс нартай учран мөргөж аливаа санасан хэргээ гүйцэлдүүлсүгэй" хэмээн Халх Монголоос анх түрүүнд Абтай хан бүрэн зэвсэгтэй дөчин таван хиагаа дагуулан явсан ба газар хол, уул өндөр учир амьсгал давчдахын зэрэгцээ явж буй газар орны газрын эзэд догшин тул аль болохоор товчлон явж Шохойн хар толгой хэмээх газарт үүр гийхийн хэрд хүрч очоод сүр хүчээ үзүүлэн газрын эздийг номхотгох зан үйл хийж Абтай хан ба түүний цэргүүд зэрэг зэргээр хашгиралдан гурвантаа харваж өнгөрчээ.

Үүний дараа юу болсон бэ гэвэл тэрхүү нутгийн газрын эзэд биедээ шарх олж Түвдийн Далай лам дээр хүрч очоод тэдний тэргүүн нь, "Зүүн халхын Автай хан гэгч намайг гурвантаа харваж шархдуулав. Би бээр арай гэж амь мэнд лам таны дэргэд ирэв" хэмээсэнд Содномжамц лам бээр тэдгээр газрын эздэд "Халх Монголын Абтай хан гэгч нь Очирваанийн хувилгаан тул чи бээр үүнээс хойш түүнд төдийгүй ер аливаа амьтанд хор бүү хүргэгтүн, үүний тулд би бээр чамд Убашийн санваар өгсүгэй" хэмээсэн гэдэг.

Төдөлгүй зүүн зүгээс хэсэг тоос гармагц Далай лам бээр "Шарай гол үүлдрийн нохойгоо турхиран тавьтугай" хэмээн зарлиг болсонд шавь нар нь ёсчлон гүйцэтгэсэн бөгөөд дараа нь юу болохыг хүлээж байтал Абтай хан дөчин таван бүрэн зэвсэг бүхий хиа нартайгаа давхилдан ирсэн ба олон Шарай гол үүлдрийн ноход тэднийг угтан очсон боловч энд тэнд нь гарч тал засан шарвалзсаар номхорч ирсэнд нь Далай лам Содномжамц бээр "Энэрэл үгүй, хүнийг барин идэх мунхаг догшин ноход боловч тэр ханы сүр хүчинд дарагдаж номхорч ирэхийг нь үзлээ. Энэхүү догшин ханаас би ч гэсэн айн сүрдэж байна" хэмээгээд дэргэдээ буй газрын эздийг "Түргэнээ одогтун" хэмээн зарлиг болжээ.

Ийн байтал Абтай хан хүрч ирэв. Абтай хан Далай ламд мөргөж ирсэн учраа айлдан, "Өчүүхэн би бээр, умар зүгийн хязгаарын Халх Монгол хэмээх улсын Абтай хан гэгч бөлгөө. Далай лам таньтай учирсан маань юуны өмнө танаас ном сонсъё, бас өөрийн нутагт буй нэгэн хийдэд дэлгэр равнай өргүүлье, үүрд тахих шашны үйл хэрэгт ач тус ихтэй сайн лам болон адистэд ихтэй шүтээнийг залъя хэмээн зорьж ирсэн билээ" хэмээгээд олон зуун тоот агт морьд тэргүүтэн авчирсан өргөлөө өргөжээ.

Далай лам Абтай ханд сургаал номлож, олон бурхадын лүн, авшиг тэргүүтнийг хайрлаад ийнхүү хариу зарлиг болж, "Хан чи бээр, олон бурхадын дотроос өөрийн сэтгэлд нийцэн тохирох бурханаа өөрөө үзэж таалаад нутаг орондоо залтугай" хэмээн айлтгажээ.

Энэхүү зарлиг ёсоор Абтай хан сүм хийдээр хэсэж бурхан бүгдийн зүрхийг даран үзэж яваад нэгэн бурханы бүтээлгийг сөхөн таалаад "Энэ бурхан хол газраас ирсэн надад тустай" хэмээн залжээ. Уг бурхан нь их адистэдэд хүчирхэг догшин, бүхний эзэн болсон Очирваань бурхан байсан гэдэг.

Дээр өгүүлснээр, Абтай хан нь Түвд нутгийг зорин очиж Далай лам Содномжамцтай уулзсан нь чухал учир шалтгааны үүднээс гэдэг нь тодорхой бөгөөд Абтай хан нутагтаа байхдаа Түвдийн Далай ламын тухай сонсож, улмаар хуучин Сажа ёсны шашны хийд байсан Эрдэнэ зуу хийдийг дахин сэргээх үүднээс Түвдэд анх ирж уулзсан байна. 1578 онд Хөх нуурт III Далай лам Содномжамцтай Өмнөд Монголын \одоогийн Өвөр Монгол\ Түмэдийн Алтан хан уулзаж Содномжамцад "Далай лам" цол өргөсөн түүхт уулзалтын дараа, 1579 онд Алтан хан нь Хөх нуураас Өмнөд Монголдоо буцсаны дараа, Төв Монголын Абтай хан нь Алтан хан болон түүний шадар түшмэдүүдээс Содномжамц ламын тухай сонсч мэдээд зорин очсон гэдэг.

Хожим Далай лам Содномжамцыг Өмнөд Монголд ирэх үед 1587 онд хоёр дахь удаагаа уулзжээ. Энэ үед Абтай хан мянган цэрэг дагуулан хойд Хятадын нутгаар дайн дайтаж явсан аж. Энэ тухай "...Далай ламыг үзэж ихэд сүжиглэн, мөргөе хэмээн сарын хуучин завсарт хүрсэн тул үдшийн үед мөргөх цагт хадаг олж иртүгэй хэмээсэнд хар хадаг олдож түүнээ барьж, даруй шинэ сар гарсаны дараа дахин цагаан хадаг барьж мөргөхүйд Далай лам Абтай ханд зарлиг болсон нь:

- Чи өчигдөр надад мөргөхдөө сарын хуучинд хар хадаг барьж орой мөргөөд, одоо сарын шинэд өглөө эрт цагаан хадаг барьж мөргөсөн чинь урьд үйлдсэн арван хар нүглээ арилгаад өдгөөгөөс хойш арван цагаан буян дэлгэрэх бэлгэ болов хэмээн айлдаж, Бурхан Шагжамунийн галд үл шатагч шарил ба бас хаан дүрт Пагвадүвийн \Сажа ёсны лам\ хөрөг тэргүүтнийг хайрлаад Абтай ханд "Очир хан" хэмээх цол хайрласан гэдэг.

Эх сурвалж: Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lkhagva(192.82.78.199) 2022 оны 08 сарын 11

Ochirvaan burhanii talaar tailbar unshih burt uhaaral irdeg \n Ug burhanii utga tsaad bidend oilguulah geed bgaa gun gunzgii utgiig ih sain oilgoh herevtei ene ugtaa hunii setgeliin tenhee shudrsga yosnii talaar gunzgii helsen baidag \n\nHun er ni uurtuu yalagddag uchraas chi uuruu huchtei bai gesen utga gardag \n Huchtei gedeg ni zalhuu hoirgo yadmag archaagui olon zan uilee zasah um bileee deee

0  |  0
МУХАР СҮСЭГ !!! (202.9.47.2) 2021 оны 12 сарын 24

МУХАР СҮСЭГ , ШАШНУУД МОНГОЛООС ЗАЙЛ ! \nЯМАР Ч НЭМЭР БАЙХГҮЙ , ҮХСЭН ХОЙНА НЬ ХОЙДОХЫГ НЬ Л УНШИНА ! \nҮХЭХЭЭС НЬ ӨМНӨ ЭМЧЛЭХ ЭМЧ НАР ХЭРЭГТЭЙ ! ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД ХЭРЭГТЭЙ ! \nХАЛДВАРЫН ЭСРЭГ АРИУТГАЛ , СЭРГИЙЛЭЛТ , БОДИТОЙ АРГА ХЭМЖЭЭНҮҮД ХЭРЭГТЭЙ ! ! ! !

1  |  2
Монгол хун (202.55.188.92) 2021 оны 12 сарын 24

Дэлхий нийтээр цэвэрлэгээ явагдаж байгаа уе эхэлсэн байна миний бодоход шуу ам хамраа мэдэж яриарай эцэст нь хэлэхэд Их шутээн Очирваань бурхан минь ершее

2  |  1
Зочин (202.55.188.92) 2021 оны 12 сарын 24

Очирваань бурхандаа мерген залбирч байна монгол ороныг минь даасан харсан тэнгэрууд ершеех болтугай

3  |  1
Зочин(192.82.70.199) 2024 оны 01 сарын 05

НААД МУХАР СҮСЭГ БИШРЭЛЭЭ ОДОО БОЛЬ ЗҮГЭЭР БАЙГАЛАА ХАЙРЛААД ХҮНДЛЭЭД ЭЦЭГ ЭХЭЭ ХАЙРАЛЦГАА ТӨВДҮҮД МОНГОЛЫГ СӨНӨӨХ ГЭЖ НЭГ ИЙМ БАЛИАР ШАШИНИЙ ҮЗЭЛ СУРТАЛЫГ ДЭМЖИЖ БАЙСНЫГ ТАСЛАН ЗОГСОО. ГЭР БҮЛИЙНХЭЭ ХҮМҮҮСИЙГ ХАЙРЛАЖ ХАМГААЛЖ ХҮНДЭЛ ЦААШИЛБАЛ ӨӨР ХҮНД ГАЙ ЛАЙ БОЛОХОО БОЛЬ ЗҮГЭЭР ХҮНД ГАЙ ЛАЙ БОЛЖ БАЙХААР САЙН ҮЙЛ ҮЙЛ ГАНЦ САЙН ХИЙГЭЭД ДАЛД ГАЗАР ӨӨРИЙГӨӨ БЯСАЛГААД СУУ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛ БИЕИЙН ТАМИР ХИЙ ГЭР ОРОН ХАШАА ХОРООГОО ЦЭВЭРЛ

1  |  2
irgen(31.165.215.200) 2020 оны 02 сарын 24

Hoh tenger ochirvaani 2toigoo baisan zagt alzahgui ee, gehdee zov shyteh …setgel dotroo ynen setgeleesee…ternees bish bainga l lam har luu guigeed, gandan heseed yavah hereggui shdee, byh um saihan setgel itgeleer bolno, shiniin negnii odor yamar muuhai yg hellegtei hymyys um bichij bainaa ene door bichsen hymyys nygeltei um be

0  |  0
Ganaa(85.49.124.54) 2024 оны 01 сарын 05

Iim burhan tai bolohoor oo bid uudulduggvi wm bna sh de. Ene burhanyg iim dvr turhteig ni hen harsan wm bol? Jaahan uuduu garahaar ni zalgiad l, ailgaad l galdaad bdag bololtoi wmaa.

2  |  2
Зочин(37.76.14.146) 2020 оны 02 сарын 25

Хархарарои (103.57.92.117)  чи наад амаараа өөртөө зовлон бүгдийг дуудлаа даа. Яаж үхэх чинь тунчиг сонин байна

0  |  2
Хархарарои(103.57.92.117) 2024 оны 01 сарын 05

Наад балиар очирвааниар чинь бөгсөө арчья

1  |  5
зочин(66.181.185.164) 2024 оны 01 сарын 05

Мухар бузар буруу суртал тун удахгүй эцэс болох болтугай....лам нар бол бузар бурууг түгээж буй төөрсөн хүмүүс...\n

1  |  2
Zochin (192.82.69.211) 2024 оны 01 сарын 05

Munkh huh tenderee shuteerei

3  |  0
Top