Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний таван сард үйлдэгдсэн гэмт хэргийн мэдээг танилцуулсан юм. Үүгээр энэ оны эхний таван сард 8547 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 221 хэргээр буюу 2.7 хувиар нэмэгдсэн байна. Өмнөх оны мөн үеэс өмчлөх эрхийн эсрэг 39, хүний амь, эрүүл мэндийн эсрэг 39, хүн амын эрүүл мэндийн эсрэг 23, аж ахуйн эсрэг 13 зэрэг гэмт хэргүүд буурсан байна. Гэсэн ч нийгмийн аюулгүй байдлын эсрэг 194, тээврийн хэрэгслэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 77, хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг 45, байгаль хамгаалах журмын эсрэг 37, захиргааны журмын эсрэг, шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг тус бүр 15 нэмэгдсэнээс нийт гэмт хэргийн тоо өссөн дүн гарчээ. Гэмт хэргийн улмаас энэ оны эхний таван сард 3313 хүн гэмтэж, 536 хүн нас барсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 540 буюу 19.5 хувиар өсч, нас барсан хүний тоо тав буюу 0.9 хувиар буурчээ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )