Дэлхийн хамгийн намхан хүний төрсөн өдрөөрөө авсан бэлэг

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 13

Филиппиний иргэн Жунрей Балавин дэлхийн хамгийн намхан хүнээр шалгарлаа. Саяхан 18 нас хүрсэн тэрээр төрсөн өдрөөрөө дэлхийн хамгийн намхан хүн хэмээх өргөмжлөлөө хүлээн авсан байна. Тэрээр төрсөн өдрийн лаагаа үлээж, бялуугаа хуваасныхаа дараагаар ядарч байгаагаа хэлээд амрахаар явсан гэнэ. Түүний төрсөн өдөрт ирсэн хүмүүс түүнд бэлэн мөнгө болон үнэтэй бэлэг өгсөн талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Хоёр настайдаа өсөлт нь зогссон Жунрейн өндөр ердөө л 59,93 см. Түүний өмнөх дэлхийн хамгийн намхан хүн 66 см өндөртэй Хагендра Тапа Магар хэмээх Непалийн иргэн байжээ. Тэрээр дэлхийн хамгийн намхан хүн өргөмжлөлөө ноднин жилийн аравдугаар сард гардан авч байжээ.

Гиннесийн амжилтыг эвдэгч нь ядуу айлын, өвчин ороомтгой хүүхэд бөгөөд эмч нар яагаад өсөлт нь зогссоныг тайлбарлаж чадаагүй гэнэ. Хамгийн намхан эрийн дүү нар нь хэвийн өсөлттэй, эрүүл ажээ.

А.Маша

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top