Р.Анхням хайр сэтгэлтэйгээ учирчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 13

Жүжигчин Р.Анхням энэ намар хуримаа хийхээр болжээ. Харин хурим болтлоо хайртай залуугаа тас нуухаар шийдсэн бололтой.  Тэрээр сүүлийн үед үнэт чулуун шигтгээтэй сүйн бөгжөөр гангарах болсон төдийгүй энд тэндхийн томоохон байгууллагын үйл ажиллагаанд оролцохдоо хувцсаа л солихоос хуруун дахь бөгжөө огт тайлахгүй байгаа нь сэтгүүлчдийн овоо хараанаас мултарсангүй. Харин эгэлхэн хэрнээ авъяаслаг сайхан бүсгүйн хайрыг булааж харцыг нь татсан азтай залуу хэн болох талаар аль хэдийн таавар эхлээд байгаа гэнэ. Олны танил, чинээлэг эрхмүүдээс эхлээд жүжигчин бүсгүйтэй урьд нэр холбогдож байсан бүгд тааварт багтаад байгаа гэнэ.  Амархан дурладаг шигээ амархан хагацдаг гэж өөрийгөө тодорхойлдог тэрээр хуримнаасаа өмнө найз залуугаа ийнхүү нууцалсан нь хувийн амьдралаа    дэлгээстэй ном шиг бусдад уншуулахгүй гэснийх   бололтой.

 Д.Сэндэр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top