Инфографик: УИХ-ын сонгуулийг 2020.06.24-нд явуулахаар тогтсоны учир

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “УИХ ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно” гэж заасны дагуу ээлжит сонгуулийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлахаар заасан.

Мөн зүйлийн 9.2-т “Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн зургаадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна” гэж заасны дагуу ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургаадугаар сарын 24-ний өдөр байхаар “УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолыг баталсан байдаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top