Улаанбаатар-Зүүнхараагийн галт тэргийг түр хугацаагаар зогсооно

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14

Дизелийн түлшний хомсдлоос үүдэнөнөөдрөөс зарим чиглэлийн галт тэрэгнийхөдөлгөөнд  хязгаарлалт хийжээ.Учир нь "Улаанбаатар төмөр зам” дизель түлшээр “сууж байгаа” ердөө л гуравханхоногийннөөцтэй үлджээ.Хэдийгээр “ОХУ-аас дизель түлшорж ирлээ” гэх боловч төмөр замд үүнээс “хишиг оногдохгүй байгаа” бололтой. Тиймээс хамгийн түрүүнд зорчигч багатай Улаанбаатар-Зүүнхараагийн галт тэргийг түр хугацаагаар зогсоохоор болжээ. Тодруулбал, бямба, ням гарагаас бусад өдрүүдэд Зүүнхараагийн чиглэлдгалттэрэгявахгүй бол Сэлэнгийн чиглэлд зөвхөн оройны галт тэрэг л зорчих аж.

Засгийн газраас Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 бензинд ногдуулж байсан 170 мянган төгрөгийн онцгой албан татварыг 80 мянган төгрөг, АИ-92 бензиний 230 мянган төгрөгийн онцгой албан татварыг 100 мянган төгрөг болгож бууруулж, дизелийн түлшнээс татвар авахгүй байгааг хэвээр үлдээсэн шийдвэр гаргасан билээ. Дээрээс нь бусад компани болон БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүн авч нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд татварын дэмжлэг болно гэж үзжээ. Гэвч байдал сайжрахгүй буйн баталгаа нь төмөр зам дахь дээрх хязгаарлалт болж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top