Филиппинд нүүлгэн шилжүүлэлт хийж байсан онгоц осолджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

Филиппиний нийслэл Манила хотын олон улсын нисэх онгоцны буудалд иргэний агаарын тээврийн онгоц осолдсоны улмаас найман хүн амь үрэгджээ.

Орон нутгийн Manila Bulletin сонинд мэдээлснээр, Японы Ханэда нисэх онгоцны буудалд газардах байсан тус онгоц нүүлгэн шилжүүлэлт гүйцэтгэж байсан аж. Онгоцонд багийн дөрвөн гишүүн, нэг эмч, сувилагч, АНУ, Канадын иргэд байсан бөгөөд бүгд амьд гарч чадаагүй байна. “Lion Air” иргэний агаарын тээврийн компанийн онгоц агаарт хөөрсний дараа гал гарч, осолдсон байна. Онгоцыг дөрвөн тонн түлшээр цэнэглэсэн байсан тул гал сөнөөгчид ихээхэн чармайж байж галыг унтраасан байна.

Ослын шалтгааныг тогтоохоор Филиппиний иргэний агаарын тээврийн газрын ажилтнууд ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top