Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр /2020.04.03/ Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 241 зорчигч тээвэрлэн хүргэсэн бол Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 266 зорчигч тээвэрлэн ирж байна.
Бүх зорчигчийн биеийн халууныг бүртгэлийн цэг, агаарын хөлөгт нэвтрэхийн өмнөх гарц дээр хэмжсэн ба халуунтай зорчигч байгаагүй. Улсын Онцгой комиссоос коронавирусийн оношилгоог нислэг дундуур хийхээр шийдвэрлэсний дагуу оношилгоо хийнэ. Мөн агаарын хөлгийн ачаанд нэн шаардлагатай эмнэлгийн оношлуур, тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэн ирж байгаа юм.
Нислэгийг өнөөдөр өдрийн 15:50 цаг Буянт-Ухаа нисэх буудалд буухаар төлөвлөжээ.