ШУУРХАЙ БҮЛЭГ: Иргэдээс сэжигтэй тохиолдол гарвал ХӨСҮТ-д тусгаарлана

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 03

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб /2020.04.03/ 16:00 цагаас мэдээлэл хийж байна.


Япон улсаас монгол иргэдээ авчирч буй Токио - Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх буудалд өнөөдөр /2020.04.03/ 15:40 цагт газардсан. Энэ талаарх мэдээллийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр танилцууллаа.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ““Токио - Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 зорчигч эх орондоо ирлээ.  Тэдний 30 гаруй нь өндөр настан. Эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй иргэн байна. Жирэмсэн гурван иргэн бий. Мөн 10 гаруй бага насны хүүхдүүд байгаа.

Иргэдээс нарийвчилсан үзлэг хийгээд сэжигтэй тохиолдол гарвал ХӨСҮТ рүү тусгай автомашинаар хүргэнэ. Бусад иргэдийг тусгаарлах байр луу хүргэх автобус бэлтгэсэн.

Гадаадаас монгол иргэдээ татах тусгай нислэгүүдэд нисгэгч, үйлчлэгчид гээд нислэгийн багийн нийт есөн хүнээс гадна МХЕГ-ын улсын байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч нар ажиллаж байна. Тэд нислэг гүйцэтгэснийхээ дараа зорчигчдын адил 21 хоног тусгаарлагдаж, давтан шинжилгээнд хамрагдана” гэлээ.

 

ШУУД: 

Top