КОВИД-19 I БНСУ-д халдварын тоо 10156-д хүрлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 04

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол дөрөвдүгээр сарын 04-ний 00.00 цагийн байдлаар 94-өөр нэмэгдэж, нийт 10156-д хүрсэн байна.

Шинээр Сөүл хотод 22, Дэгү хотод 27, Инчон хотод 3, Гуанжү хотод 0, Кёнги мужид 23, Канвон мужид 1, Умард Чүнчон мужид 0, Өмнөд Чүнчон мужид 1, Умард Чолла мужид 0, Өмнөд Чолла мужид 0, Умард Гёнсан мужид 1, Өмнөд Гёнсан мужид 1, хилийн хорио цээрийн бүсээс 15 тохиолдол нэмэгдсэн байна.

Одоогийн байдлаар 455032 (+11759) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 424732 (+10429) иргэний хариу сөрөг гарч, 20144 (+1236) иргэний хариу хүлээгдэж байна.

Нийт 6325 (+304) иргэн бүрэн эдгэрсэн бол 177 (+3) иргэн нас барсан.

Одоогоор 3654 (-213) иргэн тусгаарлагдсан байна.

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.21) 2020 оны 04 сарын 05

Ямаан омогтой өмхий кимчинүүд үхэж үрэгдээсэй

0  |  0
Theory of broken win(39.115.114.99) 2020 оны 04 сарын 04

Сүмүүд маскгүй цуглаан хийж халдвар тараагаад байгаан. Өөрсдийгөө өвчин эдгээх ид шидтэ исүсийн хойт дүр гэдэг хүмүүсээс болж байна. Ийм сүм олон. Ганц шинчонжи мүүн биш маш олон гаж сүм байгаа гэж солонгосын шашин судлаач мэдэгдсэн. Солонгос сүм муу муухай ажил хийгээд байгаа тул үүнээс хойш зөвшөөрөл өхгүй гэх хэрэгтэй

0  |  0
Top