Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдвар, тархалт, цаг үеийн асуудлаар шинэ мэдээлэл хүргэлээ. 2020.04.04, ЭМЯ
Монгол Улсад коронавируст (COVID-19 халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн иргэдээс нийт 104 нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байна. Үүний 64 нь өчигдөр Токиогийн онгоцоор ирсэн иргэд байгаа.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 246 иргэн тусгаарлагдсан бөгөөд биеийн байдал хэвийн байна.
БНСУ-аас ирсэн 37 иргэний шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирусын халдвар илрээгүй байна.
Улаанбаатар хот болон аймгийн эмнэлгүүдэд уушгины хатгалгаа өвчний оноштой хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн 27 сорьцонд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.
"Амар" зочид буудалд тусгаарлагдсан 156 иргэний шинжилгээний хариу өнөөдөр гарна.
Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 2464 хүн ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж байна.
Эх сурвалж: ЭМЯ