Хятад улсад ШИНЖ ТЭМДЭГГҮЙ халдварын тохиолдол нэмэгджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 04

БНХАУ-д коронавирусний шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгдсэн тухай өмнө нь мэдээлж байсан. Зарим улс орнуудад халуурсан тохиолдолд л вирусний шинжилгээ авч байгаа. Харин вирус мутацид орж, шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол гарч эхэлсэн бөгөөд БНХАУ-д шинж тэмдэггүй халдварын шинэ тохиолдол 60 бүртгэгдэж, нийтдээ 1400 гараад байна. 

Энэ төрлийг Асимптоматик хэмээн нэрлэж буй. Энэ төрлөөр өвчлөгсөд бусдад халдвар тараах өндөр магадлалтай тул иргэд хоорондын зайг баримталж, хувийн харилцаа холбоогоо багасгах шаардлагатай. 

Мөн амтлах болон үнэрлэх мэдрэмжээ гэнэт алдах нь вирусний халдвар авсан шинж тэмдэг байж болзошгүй тухай эрдэмтэд мэдээлсэн байна. 

 

 

 

 

Top