Төмөр замын бүх өртөө хоорондын замыг АРИУТГАЖ эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 04

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Гамшгаас хамгаалах штаб COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой Комиссын чиглэлийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийн шаардлагатай арга хэмжээг тогтмол, шат дараатай авч хэрэгжүүлж байна.

Энэхүү ажлын хүрээнд Замын даргын шийдвэрээр бүх өртөө хоорондын замыг ариутгах ажлыг 2020.04.01-нээс Толгойт-Улаанбаатарын хооронд хийж эхэллээ.

Ингэхдээ ариутгалын бодисоор цэнэглэсэн тус бүр 65 тоннын цестерн бүхий галын гурван галт тэргээр Сүхбаатараас-Замын-Үүд хүртэлх гол болон салбар замуудыг ариутгах юм.
 

Top