БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол дөрөвдүгээр сарын 06-ны 00.00 цагийн байдлаар 47-оор нэмэгдэж, нийт 10284-д хүрсэн байна.
Шинээр Сөүл хотод 11, Дэгү хотод 13, Инчон хотод 1, Дэжөн 2, Кёнги мужид 8, Өмнөд Чүнчон мужид 1, Умард Гёнсан мужид 2, Өмнөд Гёнсан мужид 2, хилийн хорио цээрийн бүсээс 7 тохиолдол нэмэгдсэн байна.
Одоогийн байдлаар 466804 (+5571) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 437225 (+5800) иргэний хариу сөрөг гарч, 19295 (-276) иргэний хариу хүлээгдэж байна.
Нийт 6598 (+135) иргэн бүрэн эдгэрсэн бол 186 (+3) иргэн нас барсан. Одоогоор 3500 (-91) иргэн тусгаарлагдсан байна.
Эх сурвалж: www.cdc.go.kr