Ц.Чинбаяр: Өвчтөнүүдээ эмчилж, үр дүнг нь харж байж гэртээ харина

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 06

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр /2020.04.06/ нээлтээ хийлээ. 


УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн хугацаандаа дэлхийн болон Монголын парламентын түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй онцгой нөхцөлд эхэлж байгааг онцлоод, коронавирусний халдвар, тархалтыг нэмэгдүүлэхгүйн төлөө цаг наргүй ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, бусад төрийн албаныханд болон нийт ард иргэд төрийн шийдвэр, иргэний үүргээ нэн хариуцлагатай, ёсчлон биелүүлж байгаад талархал илэрхийлэв.

УИХ-ын дарга чуулганы хуралдааны өмнө Ц.Чинбаяр ахлагчтай ХӨСҮТ-ийн эмч нартай буюу коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг гардан эмчилж буй багийнхантай холбогджээ. Энэ тухайгаа тэрбээр чуулганы индрээс хаврын чуулганыг нээсэн үгэндээ онцлон ярьсан юм. 

Түүний үгээс товчлон хүргэе.

"Коронавирусийн цар тахал дэлхийн 211 улсад тархаж халдварласан хүний тоо 1.2 саяыг давж, 70 шахам мянган хүн энэ өвчнөөр хорвоог орхилоо. Харамсалтай нь энэ тоо өдөр бүр өсөн нэмэгдэж байна.  Монгол Улсын төр, засгаас өвчний  халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр оновчтой, шуурхай шийдвэрийг цаг алдалгүй гарган, хэрэгжүүлж байна.  Ард иргэд маань төрийн шийдвэр, иргэний үүргээ нэн хариуцлагатай, ёсчлон биелүүлж байгаад талархал илэрхийлье. Энэ бүхний үр дүнд Монгол Улсын нутаг дэвсгэрийн дотоодоос вирусийн халдварын тохиолдол илрээгүй байна. Зөөвөрлөгдөн орж ирсэн 15 тохиолдлыг цаг алдалгүй илрүүлж, тархалтаас амжилттай сэргийлэн, зөв сайн эмчилж чадсаны үрээр, түрүүч нь эдгэрч орон гэр, хайртай хүмүүстэйгээ учран золгож байна. 

Халдварын эрсдэлт голомтод амь биеэ үл хайрлан, ар гэр, ахуй амьдралаа умартан ажиллаж, эмчийн тангаргаа нэр төртэй сахин биелүүлж оношилж, эмчилж, эдгээж буй ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр, лабораторийн эрхлэгч, доктор Б.Дармаа тэргүүтэй эмч, сувилагч, резидэнт нар, тусгаарлах төвүүдэд ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн, нийт ажиллагсдад баяр талархал илэрхийлье.

Дөнгөж сая, чуулганы хуралдаанд орж ирэхийн өмнө Ц.Чинбаяр эмчтэй утсаар ярьж баяр хүргэж, талархал илэрхийлээд, санал хүсэлтийг нь сонслоо.
 

Ц.Чинбаяр


Багийнхаа гишүүдийн хамт хоёр хүнийг эмчлэн эдгээж, 13 өвчтөнийг эмчилж буй энэ гайхалтай эмчид “Та нэг хариад, амсхийгээд ирэхгүй юм уу” гэж хэлэхэд “Өвчтөнүүдээ эмчилж, үр дүнг нь харж байж харина аа. Ар гэрээсээ зөвшөөрөл авсан. Би яах вэ, улс орны маань санхүү ямар байгаа бол? Эм, эмнэлгийн хүрэлцээ, хангамжид анхаараарай. Манай Сайд биднийг бүх талаар дэмжин тусалж, шаардлагатай бүхий л нөхцөлийг хангахын төлөө ажиллаж байгаа шүү” гэхийг сонсоод бахархах, хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрлөө. 

Улс үндэстнийхээ аюулгүй байдал, иргэдийнхээ эрүүл энхийн манаанд найдвартай зогсож буй Монгол Улсын Засгийн газар, Эрхэм гишүүн Даваажанцангийн Сарангэрэл сайд, Эрүүл мэндийн яамны нийт ажилтан, эмч, мэргэжилтнүүд, өнөөдрийн чуулганы нээлтэнд цахимаар оролцож байгаа Г.Нямхүү захиралтай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

Төрийн шийдвэрийг гардан хэрэгжүүлж, удирдлага, зохион байгуулалтаар ханган, хорио цээрийн бүсэд цаг наргүй ажиллаж, албаны үүргээ онц сайн гүйцэтгэж буй Улсын онцгой комисс, онцгой байдал, хил хамгаалах, гааль, цагдаа, мэргэжлийн хяналт, төрийн тусгай байгууллагын нийт албан хаагчдад гүн хүндэтгэл илэрхийлье.

Та бүхэндээ хууль тогтоох дээд байгууллага Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын эрхэм гишүүд гүнээ хүндэтгэл үзүүлж байгааг хүлээн авна уу. Монгол хүний эрүүл мэнд, саруул ирээдүйг бүхнээс дээдлэн, бат найдвартай сахин хамгаалж буй эдгээр “Манай үеийн баатрууд”-аас үлгэр дуурайл авч төрийн албаны бүх түвшинд хатуу чанд хариуцлагатай, илүү цэгцтэй, дэг журамтай байж, ёс зүйг дээдлэн хүн ардынхаа төлөө улам бүр хичээж ажиллахыг нийт төрийн албан хаагчдад анхааруулж, уриалъя" гэсэн юм. 
 

 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нана(202.126.89.65) 2020 оны 04 сарын 07

Төрийн шагналаа өгөөчээ. Еөнхийлөгчөа. Элий балай юмнууд баатар авдаг юм бна лээ жинхэнэ баатарууддах түргэн өгөө\n\n

0  |  0
Зочин(1.129.109.5) 2020 оны 04 сарын 07

Баатар цолыг нь өгвөл яасан юм бэ?

0  |  0
Zochin(66.181.161.50) 2020 оны 04 сарын 07

Eronhiilogchdoo damjuulah yumsan, haldbartiin emch nartaa ogdog tsol shagnaliig ni ogoochee, ted uram abch olon huniig edgeeh bha,

0  |  0
u(66.181.161.117) 2020 оны 04 сарын 08

surtei avgai ve buh emch nar ajillaj bna erguu avgai bna

0  |  3
зочин(202.21.108.241) 2020 оны 04 сарын 07

Эрүүл мэндийн яам,халдвар судлалын хамт олондоо баярлалаа.Та бүхэн монголын болоод дэлхийн бахархал шүү.Мөн төр засаг УОК-н дэмжлэг хүчин чармайлтыг дурьдахгүй байхын аргагүй.Монгол жинхэнэ утгаараа ялна.\n

0  |  1
Zochin(122.201.31.162) 2020 оны 04 сарын 08

Ezemshsen merjildee ezen baina gedeg saihan shuu,ta buhendee amjilt husie.

2  |  1
Зочин (202.55.188.90) 2020 оны 04 сарын 07

Сайхан мэдээ байна. Ийм улсуудаа монголын төр яг халуун цэг дээр нь урамшуулах хэрэгтэй. Шууд гавьяат цолыг нь өгөөд хандивын мөнгөнөөс 50,50саяыг ч юмуу өгөх нь зөв дөө. Гадаадад тэмцээн уралдаанд яваад ирэхэд өгдөг л мөнгө. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж монголын нэрийг эрүүл мэндийн байгууллагын чадварыг дэлхийд гайхуулж байгаа улс шүү дээ

0  |  1
Зочин(66.181.191.50) 2024 оны 03 сарын 12

Ядаж байхад нь өвчтөн нэмж авчраад байхаа болиоч! Ирж байгаа хүмүүс оношилгоо шинжилгээ хийлгэсэн байх ёстой гээ биз дээ?!

1  |  1
zochin(64.119.22.52) 2020 оны 04 сарын 07

baxarxaj baina amjilt ta nar chadnaa

1  |  0
Зочин(202.55.188.46) 2020 оны 04 сарын 07

Амжилт хүсье мундаг юмаа цалин нь 3 дахин нэмэх хэрэгтэй дээ ....

1  |  0
Зочин(202.55.188.39) 2020 оны 04 сарын 07

Одоохондоо яахав, сайн эмч нарын хүчинд барьж л байна.хэнэггшй хариуцлагагүй нэгнээс болж алдчих бий дээ гэж айж байна.Аса аваргын яриагаар бол дарга нар хар машинтай очоод өөрийн хүмүүсээ тусгаарлахгүй авч яваад байна гэсэн.энэ чинь л аймшиг шүү

1  |  1
Пүрэвдагва(103.229.120.25) 2020 оны 04 сарын 06

Доктор Дармаад хонгор нутгийн тэр дундаас Залаа Жинстийн түмнийн халуун сэтгэлийн баяр хүргэе. Улам хичээгээрэй охин минь

0  |  0
ZOCHIN(58.173.29.149) 2020 оны 04 сарын 08

ER N BOL ENE EMCH SAIN BNA. MARGAHGUI.GEHDEE IIM UUR OLON EMCHIIG TURSHLAGA SUULGAJ SURGAH N L GOL NSHUU.GOLOMT IHESVEL HETCUUDNE. ERTHEN BELDEEREIDEE...SAIN EMCH OLON BGAA GEDEGT ITGEJ BNA. AMJILT HUSIE...

0  |  1
ЗОЧИН(66.181.160.92) 2020 оны 04 сарын 06

БАХАРХАЖ БАЙНА. БАЯРЛЛАА .

1  |  0
Zochin (202.126.89.162) 2020 оны 04 сарын 06

ene mundag humuuseetee chin setgrleesee bayarlj baugaa ard irged bud baharhj bnoo mash bie bodooroi udahgyi ywchin namdj tyr zasag ta nariigaa harj yznde

0  |  0
Зочин(202.9.46.199) 2020 оны 04 сарын 06

Их хурлын гишүүд,цэцийн гишүүд гэх мэт өндөр албан тушаалтууд ёс зүйтэй байж ,эмч,цагдаа,онцгой зэрэг алба хаагчдын хөдөлмөрийг үнэлж хандив өгч талархал илэрхийлсэн гэдэгт итгэлтэй байна, төрийн алба хаагч нар 8 цаг ажиллахгүй байгаа ч цалингаа бүтэн авч байгаа тул вирустай нүүр тулж байгаа алба хаагч нартаа хандив өгөх нь зөв шүү

0  |  0
Зочин(202.9.46.161) 2020 оны 04 сарын 06

Энэ аюултай голомт дунд өргөсөн тангарагтаа үнэнч байж, эмчийн үүргээ нэр төртэй биелүүлж яваа та нарт амжилт хүсье. Та бүхний цалин хангамж, аюулгүй байдалд Төр засаг онцгой анхаарч байгаа гэдэгт итгэж байна., Улсын онцгой комисс, цагдаа, онцгой байдал, хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналтын болон ЭМЯ, бусад холбогдох байгууллагууд сайн ажиллаж байна. ХӨСҮТ-ийн эмч нараар бахархаж байна.

0  |  0
Ану(66.181.178.114) 2020 оны 04 сарын 07

Инээдтэй юмаа. Өөр хүн байхгүймуу.

1  |  4
туул(66.181.183.138) 2020 оны 04 сарын 07

ёстой улаан нүүрээрээ тулж байгаа энэ эмч ажилчдадаа баяр хүргэж урамшуулах нь чухалдаа. өдөр бүр мэдээлэл өгч байгаа хүмүүсийн ядарсныг гайхаад байгаа хүмүүсийг ойлгохгүй юм. жинхэнэ энэ хүмүүсийг яаж ядарч байгаа бол урамшуулах юмсан гэж ярих хүн ховор юм даа.

5  |  0
Зочин(202.179.25.234) 2020 оны 04 сарын 06

Тангараг өргөсөн эмч нартаа баяр хүргэе, баярлалаа. Та нарын ач буянаар бид өнөөдөр эрүүл байгаа шүү

3  |  0
Зочин(202.179.25.234) 2020 оны 04 сарын 06

Авилгач шүүгчдийн цалинг хасаж энэ эмч нарт өгьө өө. Эдний ачаар бид эрүүл байна шүү

4  |  1
Уншигч(66.181.176.242) 2020 оны 04 сарын 06

Эмч нар маань үгээр илэрхийлэхийн аргагүй өгөөмөр сэтгэл гаргаж ажиллахын хажуугаар улс орныхоо санхүүд ч давхар санаа зовж байхад эрхэм хүндэт их хурлын гишүүд засгийн газрын гишүүд та бүхэн ч бас үнэнч шударгаар хоёргүй сэтгэлээр эх орон ард иргэдийнхээ төлөө зүтгэчихэж болдоггүй юм уу???!!!

3  |  0
Монгол(203.91.119.42) 2020 оны 04 сарын 07

Улсын онцгой комисс, цагдаа, онцгой байдал, хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналт, төрийн тусгай байгууллагын нийт албан хаагчдад гүн хүндэтгэл илэрхийлье. Та бүхэн энэ цагийн баатрууд.

4  |  0
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 07

Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож галын шугаман дээр байлдаж байгаа Чинбачр эичийн баг хамт олонд талархаж байнаа

5  |  0
Top