Хувийн сургуулиудын төлбөрийн асуудлыг хөндөн асуужээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 07

КОВИД-19 вируст халдварын улмаас зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдийн явдал чирэгдлийг багасгах, санал хүсэлт, гомдлыг шуурхай авч шийдвэрлэх, хариу өгөх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 1800-1209 тоот шуурхай утас, 1209@mecs.gov.mn цахим хаягаар санал хүсэлт авч байна.

Сар гаруйн хугацаанд нийт 395 өргөдөл, санал хүсэлт, гомдол ирсний дийлэнх хувь нь их, дээд сургуулийн цахим сургалтын чанар, хүртээмж, үр дүнг сайжруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг яамнаас нэгдсэн журмаар авч өгөх, их дээд болон хувийн сургуулийн сургалтын төлбөр төлөхтэй холбоотой гарч буй хүндрэлийг багасгах, төлбөр төлөх хугацааг хойшлуулах, боломжтой бол цахим сургалт явагдаж байгаатай холбоотой хөнгөлөлт үзүүлэх боломжийг судалж шийдвэрлэх санал, хүсэлтүүд болон, элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой лавлагаа мэдээлэл хүссэн байна.

Мөн хөл хорионы үед хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулалгүй, теле хичээлийг чанартай зохион байгуулж байгаад талархал илэрхийлсэн дуудлага цөөнгүй ирсэн байна.

Иргэдээс хүссэн лавлагаа мэдээлэлд шуурхай хариу өгөх, тодорхой санал шүүмжийг хариуцсан газар нэгжийн удирдлага болон яамны удирдлагад танилцуулж, хариу тайлбар мэдээлэл өгч байна.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Usvuriin nuuts amrag(202.179.25.138) 2020 оны 04 сарын 07

zass surteishd duraaraa uuruu garaad ah zahnartaigaa yavaldaad zamaa olood yavchidag yum bilee

0  |  0
Багш сору(202.21.127.163) 2020 оны 04 сарын 07

Сураад. Оюутнуудаа ирэхээр хичээлээ цуцлах нь цуцлаад цахимаар судалсан нь судлаад явчихна. Их сургуулийн төлбөр хичээл тус бүрээр тооцогддог тул шийдэхэд амархан. Оюутантайгаа хамтраад сургууль өөрөө шийднэ.\n

0  |  0
сураа(66.181.161.33) 2020 оны 04 сарын 07

их сургуулийн 2улирлын тѳлбѳр тѳлѳѳд хичээлд суугаагүй энийг яаж шийдэж бгаа вэ

0  |  0
Top