Швейцарын Холбооны Улсад 2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар коронавируст халдварын 21769 тохиолдол бүртгэгдэж, 767 хүн нас бараад байна.
Халдварын дэгдэлт дараа саруудад оргил үедээ хүрч болзошгүй тул Холбооны Засгийн газраас хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээ дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс цаашид ч сунгагдах магадлалтай байгааг албаны хүмүүс мэдэгдээд байна.
Хязгаарлалтыг сунгах эсэх шийдвэрийг дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргах аж.
Иймд Швейцарын Холбооны Улсад ажиллаж, амьдарч буй иргэд Та бүхэн тус улсаас хэрэгжүүлж буй арга хэмжээг чанд мөрдөж, халдварын эрсдэлээс хамгаална уу!
Эх сурвалж: Женев дахь Монгол Улсын ЭСЯ
Сэтгэгдэл ( 0 )