Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.09/ Төрийн ордонд хаалттай хуралдлаа.
Хуралдааны дараа УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэл хийсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Энхболд "Улсын Онцгой комисс хуралдаж, тодорхой асуудлыг шийдвэрлэлээ. Үүний дотор 2020 оны цэрэг татлагын асуудал багтлаа. Энэ оны тавдугаар сард багтаж ээлжит цэрэг татлагыг яввуулна. Энэ жил цэрэг татах хяналтын тоог Засгийн газраас тогтоосон. 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага орон даяар явагдахгүй. Шаардлагатай Хилийн цэргийн ангиуд зэргэлдээх орон нутгаас цэрэг татлагын ажиллагааг зохион байгуулна. Хилийн боомттой аймаг болох Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий аймаг болон Улаанбаатар хотын цэргийн ангид цэрэг татахгүй, цэрэг татлага явахгүй гэсэн үг. Мөн энэ жил "Оюутан" цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй" гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Ер нь бүр болих эрэгтэй шал гурил дэмий ажил