Бага насны хүүхдээ АМНЫ ХААЛТГҮЙ дагуулж явах нь нэмэгджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

Монгол Улс короновирусний дэгдэлттэй холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, ЭМЯ-наас иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байх зөвлөмж өгөн ажиллаж байгаа.

Гэвч анхны тохиолдол бүртгэгдсэн үеэр иргэд амны хаалт зүүж хэвшиж байсан хэдий ч сүүлийн үед иргэдийн болгоомж, сэрэмжтэй байдал суларч, гадуур амны хаалтгүй иргэд олон явах болжээ. 

Энэ талаар нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөн "Сүүлийн үед иргэдийн сонор сэрэмж буурч, амны хаалтаа зүүхгүй байх, хайхрамжгүй хандах тохиолдол ихээр ажиглагдаж байна. Шөнө оройн цагаар аж ахуй нэгж, байгууллагууд нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлэхгүй, цаг хэтрүүлэн ажиллах, архи дамлан зарах тохиолдол ч гарсаар байна. Цагдаагийн байгууллага шаардлага тавина, түүнийг иргэд биелүүлэх үүрэгтэй. Гэтэл цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, удаа дараа зөрчиж байгаа тохиолдол олон гарч байна. Бага насны хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явж байна. Нус цэрээ гудамж, талбайд хаяж байна. Иргэдийн биеэ авч явах соёлоос бусад хүний амь нас, эрүүл мэнд хамаарч байгааг иргэд сайн тунгааж бодох хэрэгтэй. Ингэж байж бид хамгаалж чадна. Хэрэв иргэд Гамшгийн тухай хуульд заасан зүйл, заалтыг биелүүлэхгүй бол хуулиар заасан мөнгөн дүнгээр торгож, хариуцлага нэхэхээс өөр арга үлдэхгүй болно. Иймээс бие биенээ хайрлаж, хүндэлж амны хаалтаа зүүж, Засгийн газар ЭМЯ-наас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх нь чухал байна" гэлээ. 

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37.2.1 дэх заалтад гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг иргэд биелүүлэх ёстой гэж заасан байдаг.

Энэхүү хууль, тогтоомжийг биелүүлээгүй тохиолдолд иргэнийг 100 мянган төгрөгөөр, ААН, байгууллагыг 1 сая төгрөгөөр торгох заалттай.

Хуулийн хэрэгжилтэд төрийн албаны 700 гаруй албан хаагчид эргүүл хийж, хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд хувь хүн, явган эргүүлээс мэдээллийг баталгаажуулж, торгуулийн арга хэмжээ авахыг хуулийн байгууллагууд анхааруулж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би айж байна.(64.119.16.131) 2020 оны 04 сарын 10

Шаардлага тавихад хуц гэх наад зах болчихоод байна.Хүүхэд гадаа гарах ихэссэн даанч маск байхгүй нь ихэнх байна.Бид төрийн байгууллага ажилдаг болон сайн дурын иргэдийг цалинжуулж эргүүл шалгалт хийлгэх баг хороодын нийгмийн ажилчид огт ажил хийхгүй байна.Бид биеэддээ шаардлага тавиж сурвал энэ өвчнөөс хамгаалах болно.

0  |  0
АНУН(64.119.22.216) 2020 оны 04 сарын 09

16-18 насны хүүхдүүд бөөнөөрөө энд тэнд цуглараад байх боллоо. Өнөөдөр гэхэд Орчлон сургуулийн гадна өчнөөн олон хүүхэд цугларсан байна. 1-2 хүүхэд л маск зүүсэн нэртэй талаар нь амаа хаасан байдалтай байлаа. Эцэг эхчүүд үр хүүхдээ анхаараач ээ. Гадуур бүү явуулаач ээ

0  |  0
zochin(122.201.24.188) 2020 оны 04 сарын 09

torgo torgo torgo

0  |  0
zochin(66.181.178.109) 2020 оны 04 сарын 09

TORGOJ SHIITGEJ CHADAKHGUY BOLOKHOOR DAWARCH BAYGAA YUM ,. YARILGUY KHUULIIN KHARYUTSLAGYG NI KHULEELGEED TOTGOOD SHIITGEED YAWAACHEE

0  |  0
Top