БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс өмнө гадаадын иргэдэд олгосон богино хугацааны визийг түр хугацаанд хүчингүй болгосон байна.
Энэхүү хязгаарлалтад БНСУ-ын аж ахуйн нэгжийн урилгатай мэргэжлийн техникч, богино хугацааны хөдөлмөр эрхлэгч (С-4 ангиллын виз), урт хугацааны (оюутан, хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө оруулагч гэх мэт) визтэй иргэд, мөн хүчин төгөлдөр визээр БНСУ-ын нутаг дэвсгэрт очсон иргэд хамаарахгүй ажээ.
Хязгаарлалтын хугацаанд БНСУ-д албан ажил, хөрөнгө оруулалт, технологи нэвтрүүлэх, ар гэрийн гачигдал, хүмүүнлэгийн шалтгаанаар зайлшгүй зорчих гадаадын иргэн БНСУ-ын ЭСЯ-нд дахин шинээр виз мэдүүлэх боломжтой бөгөөд виз мэдүүлэгч нь шинэ коронавирусийн халдваргүй тухай эмнэлгийн магадлагааг (Сүүлийн 48 цагийн дотор хийгдсэн байх) визийн мэдүүлэгт хавсарган өгөх шаардлагатай.
БНСУ-ын 1-5 жилийн хугацаатай олон удаагийн визтэй иргэдийн хувьд хязгаарлалтын хугацаанд Өмнөд Солонгост зорчих боломжгүй байна.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, КОНСУЛЫН ГАЗАР
Сэтгэгдэл ( 2 )
Зөв шаардлага тависан бхйна.
Солонгосууд голомтлон тархсан халдвартай байж дотроосоо халдвар тархаагүй,өвчлөл багатай манайхыг ингэж шаардаж байгаа бол СОЛОНГОСУУДЫГ мөн адил онгоцонд суухаас нь өмнө халдваргүй ,мөн явсан замналуудыг үнэн мөнөөр нь илэрхийлсэн баримт шаардах эрхтэй.Яагаад заавал бусад улсууд виз өгөхдөө энд оч тэнд оч гэж эмнэлэгийн үзлэгт ор гэж шаардаж болоод манайх шаардлага тавьж болдоггүй юм .ДЭЛХИЙН БҮХ УЛСУУД ЦАР ТАХЛААС ЭМЭЭЖ БАЙНА.БИД БҮР ИХ АНХААРАЛ ТАВьЖ ,ШААРДАХ ЁСТОЙ.БИД ЦӨӨХҮҮЛЭЭ ГЭДГИЙГ ХЭЗЭЭ Ч МАРТАЖ БОЛОХГҮЙ.ГХЯ-аа