Өмнөд Солонгост 27 тохиолдол нэмж бүртгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 10

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол дөрөвдүгээр сарын 10-ны 00.00 цагийн байдлаар 27-оор нэмэгдэж, нийт 10450-д хүрсэн байна.

Шинээр Сөүл хотод 5, Бусан хотод 1, Инчон хотод 1, Кёнги мужид 9, Умард Гёнсан мужид 7, хилийн хорио цээрийн бүсээс 4 тохиолдол нэмж бүртгэгджээ. 

Одоогийн байдлаар 503051 (+8340) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 477303 (+8524) иргэний хариу сөрөг гарч, 15298 (-211) иргэний хариу хүлээгдэж байна.

Нийт 7117 (+144) иргэн бүрэн эдгэрсэн бол 208 (+4) иргэн нас барсан. Одоогоор 3125 (-121) иргэн тусгаарлагдсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (103.229.121.123)  2025 оны 03 сарын 13

yasan goyo hamgaalaltiin huwtsastai yum be

1  |  0
Top