ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг татан авахаар шийдвэрлэсний дагуу иргэдийг Алтанбулаг боомтоор зохион байгуулалттайгаар улсын хилээр нэвтрүүлж, тусгаарлах ажиллагааг зохион байгуулж байна.
Яг одоо тус хилийн боомт дээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын Онцгой комиссын гишүүн Н.Цагаанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын ахлах байцаагчид холбогдох хууль хяналтын байгууллагуудтай хамтран иргэдийг авч байна.
ОХУ-аас 300 орчим иргэн ирэхээс дийлэнх нь оюутан байна. Хүн тус бүрийг нэг өрөөнд байхаар тусгаарлалт хийж, ХӨСҮТ-өөс оношлуурын баг явж ажиллахаар болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )