Д.Нямхүү: Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 99 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 12

Дэлхий нийтийг хамраад байгаа цах тахал буюу шинэ төрлийн коронавирусний халдвар тархаад байгаатай Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагт "Ковид 19" халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийдэг билээ. Тэгвэл өнөөдрийн /2020.04.12/ ээлжит мэдээллээ Эрүүл мэндийн яамнаас өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д өчигдөр нийт 108 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Энд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 99 хүн хамрагдсан. Харин есөн иргэнд нь тандалтын зорилгоор хийсэн. Бүгдээс нь коронавирусний халдвар илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор 282 иргэнийг ОХУ-аас авч ирлээ. Тэдний 169 нь Улаанбаатарт, Дархан-Уул аймагт 11, Сэлэнгэд хоёр иргэнийг тусгаарласан. ХӨСҮТ-д халдвар авсан нь тогтоогдсон 12 иргэний биеийн байдал тогтвортой байна. Бидний хийж байгаа эмчилгээ зөв явж байна гэж тооцоолж байна" гэх мэдээллийг өглөө. 

Top