Өмнөд Солонгост халдвартай хүний тоо 10564 боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол дөрөвдүгээр сарын 14-ний 00.00 цагийн байдлаар 27-оор нэмэгдэж, нийт 10564-д хүрсэн байна.

Шинээр Сөүл хотод хоёр, Дэгү хотод гурав, Инчон хотод нэг, Улсан хотод 1, Кёнги мужид найм, Умард Гёнсан мужид тав, хилийн хорио цээрийн бүсээс долоон тохиолдол нэмэгдсэн байна.

Одоогийн байдлаар 527438 (+8695) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 502223 (+7408) иргэний хариу сөрөг гарч, 14651 (+1260) иргэний хариу хүлээгдэж байна.

Нийт 7534 (+87) иргэн бүрэн эдгэрсэн бол 222 (+5) иргэн нас барсан. Одоогоор 2808 (-65) иргэн тусгаарлагдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top