Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.14/ Төрийн ордонд хаалттай хуралдлаа. Хуралдаанаар ямар шийдвэр гаргасан талаар Хотын дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийслэлийн 173 хорооны 1525 хэсгийн ахлагч сургалтад хамрагдсан. Тэд дөрөвдүгээр сарын 15-наас албан ёсоор хорооны цагдаагийн үүргийг давхар биелүүлнэ. Тэд амны хааль зүүгээгүй, үүрэг биелүүлээгүй иргэдэд хяналт тавьж, хариуцлага тооцох юм. Нөгөө талаараа хороо, дүүргийн нутаг дэвсгэр болон оршин суугчийнхаа нөхцөл байдлыг мэддэг давуу талтай гэж ийм шийдвэрийг гаргасан юм. Хоёрдугаарт, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байна. Нийт 8645 км газарт ариутгал халдваргүйжүүлэлтийг хийгээд байна. Гуравдугаарт, орон нутгаас замын хөдөлгөөнийг хаах санал ирж байгаа. Гэхдээ онцгой нөхцөлд замын хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авна. Одоохондоо хязгаарлалт хийх шаардлагагүй гэж үзсэн" гэх мэдээллийг өглөө.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 5 )
Монгол хэл бичгийн шалгалт ав. Энэ хүүхдүүд чинь овог нэрээ ч зөв бичиж чадахгүй юмнууд төгсч байгаа ш дээ.
УБ хотын удирдлага, түүний дотор Амарсайхан даргад баярлалаа. Маск зүүгээгүй хүмүүст хариуцлага тооцох нь маш зөв. Мөн УБ хотын доторхи замын хөдөлгөөнийг маш сайн хянах хэрэгтэй. Хоосон сэлгүүцсэн ажилгүй, зорилгогүй хүмүүсийг машинтай сэлгүүцэхийг бас хориглох хэрэгтэй. Автомашины хөдөлгөөн бүр камерын бүртгэлтэй бас хотын төвд төлбөртэй болгох хэрэгтэй. Албаны машиныг зөвхөн удирдлагынх нь зөвшөөрлийн дагуу хөдөлгөөнд оролцуулах хэрэгтэй. Энэ ажлыг дэлхийд манай улсад коронавирусын халдвар оргүй болтол нь баримтлах хэрэгтэй. Тэгсэн цагт л УБ хот хохирол багатай энэ аюулт өвчнөөс аврагда
Togsoh oyutanuud yahiin be odoo
Ойлгомжтой ш дээ.\nУхаан муутай юм.
gaduur hymyys archaagui angalzaad mask ch zyyhgui tenej baij byr hodolgoon haalgah ni dee