Энэ оны тавдугаар сарын 9-ний өдөр Аугаа их эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн ой тохионо. Тус түүхэн өдрийг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалийг Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат Ахмад дайчин Чогсомын Ишдовдон гуайд олгохоор шийдвэрлэжээ. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Мерген Владимирович Джеваков медалийг гардуулан өглөө.
Ахмад дайчин Ч.Ишдовдон нь 1943 онд 20 настайдаа хөтөлгөө морьтой цэргийн албанд татагдан Зөвлөлт-Японы дайны хүнд, бэрх жилүүдэд өөрийн амь насыг үл хайхран тулалдсаар, 1947 онд цэргээс халагдаж, эх орондоо иржээ.
Түүнчлэн Дундговь аймгийн ахмад дайчин Сайнцагаан сумын харьяат Эрэнгийн Лувсанравдан, Дэрэн сумын харьяат Намсрайн Пүрэвжалба болон Зөвлөлтийн улаан армид сэтгэлийн бэлэг, тусламж хүргэж өгч байсан Фронт хэмээн алдаршсан Сайхан-Овоо сумын харьяат Сүрэнхорын Цэгмид гуай нарт энэхүү шагналыг гардуулах аж.
Сэтгэгдэл ( 3 )
За тэгээд энэ мелалиар яах билээ гоёх хэрэг үү унжлага санжлага болгоод зүүж явах гэхээр настангуулад хүнддэх байх даа авалтай ч биш хаялтай ч биш коммунист үзэл суртал аа гэж....
Hoorhii ovoo urt naslaarai
yamar goe medee yamar saihan ovoo vee…az jargal urt udaan anslahiig erooe, tanii hychind bid onoodort mongol gedeg saihan ulstaigaa baina shyy, tanii yeiin byh hymyyst sain saihniig l hysie