Монгол хэвлэлийн эрх чөлөөгөөр 73-т оржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 22

Олон улсын “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас дэлхийн улс орнуудын 2020 оны хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргалаа.

Дэлхийд хэвлэлийн хамгийн эрх чөлөөтэй орноор Норвег шалгарч, Финланд, Дани, Швед, Нидерланд, Ямайк, Коста Рика, Швейцар, Шинэ Зеланд, Португал улсууд эхний 10 байрт шалгарчээ.

Монгол Улс 73 дугаар байр эзэлж, өнгөрсөн жилийн 70 дугаар байрнаасаа гурван байр ухарсан байна.

Төв Азийн орнуудаас Киргиз 82, Узбекистан 156, Казахстан 157, Тажикистан 161, Туркменистан 179 дүгээр байрт оржээ.

Энэ жил Хойд Солонгос хамгийн хэвлэлийн эрх чөлөөгүй орноор тодорч, Эритрей, Туркменистан удааллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 22

mongol erh cholootei ganzhan zarim neg toriin erh medeltengyyd heregt holbootoi bol daramtaldag baih…..harinch ter erh cholootei geed baigaa baruunii ornuud chin tiimch erh cholootei bish baidag um shyy ynen hereg deeree

0  |  0
Top