В.И.Лениний ойг Говь-Алтай аймагт цэвэрлэгээ хийж, тэмдэглэжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

Октябрийн хувьсгалын удирдагч Владимир Ильич Лениний мэндэлсний 150 жилийн ой өчигдөр тохиосон билээ.

Тус ойг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Баян-уул сумын иргэд сумын төв талбай болон В.И.Лениний хөшөөний эргэн тойрныг цэвэрлэсэн байна.

ЗХУ-ын ВЛКСМ-ийн дээд сургуулийн төгсөгч, философийн ухааны доктор В.Алзахгүй “Говь-Алтай аймгийн Баян-Уул сумынхан Ленин багшийн хөшөө, талбайд их цэвэрлэгээ хийжээ. Тэгээд амсхийж суугаа нь энэ. Ленин дэлхийн тэнхлэгийг эргүүлсэн хүн. Ер нь монгол цустай хүмүүсийн манлай нь мөн. Засгийн тэргүүн болсны дараа мэдээж Монголын тухай бодсон нь гарцаагүй. Тэгээд зохистой цаг үед нь хувьсгал хийх бэлтгэлийг их эртнээс бүх талаар хийсэн юм билээ. Хэзээ хийх вэ гэдгийг маш их тооцсон. Монголчууд өөрсдөө хүснэ, тэдэнд туслах хүмүүс оччихсон, бүр нам байгуулах бэлтгэлийг орос хэл дээр хоёр хувилбараар бэлтгэсэн гээд мөн ч олон асуудал байгаа юм даа. Цэрэг хөдөлгөнө, жанжин, дэд жанжин бэлэн. Түүх бол түүх. Түүхийг зохиодоггүй, эдүгэчилж болдоггүй. Нэгийг нөгөөгөөр үгүйсгэж болдоггүй. Ямар ч уянгын халил хэрэггүй. Хараал ерөөл бүр ч хэрэггүй. Зөвхөн баримт бичиг, нотолгоонд тулгуурладаг учиртай. Хамгийн гол нь Ар Монголын тусгаар тогтнолд Ленин багш мөнхийн гавьяатай. Өвөг дээдсийн минь төрсөн нутагт маань ийм нэгэн хөшөө байж байг ээ” гэж бичсэн талаар Монгол дахь ОХУ-ын ЭСЯ цахим сүлжээндээ бичжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (192.82.67.169) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛ БОЛ ХЯТАДЫНХ ГЭДЭГ БАЙСАН ХҮН

1  |  0
irgen(31.165.215.200) 2025 оны 03 сарын 13

ynen shyy tyyh tyyheeree l baih estoi,

1  |  0
Зочин(103.229.123.254) 2025 оны 03 сарын 13

Мундаг хүмүүс бна даа. Бат үүл балайгаас сайн хамгаалаарай

1  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ. ТЭР ОРОС ХҮН МАНАЙД БИДЭНД ЯМАР БУРУУ ЗҮЙЛ ХИЙСЭН ЮМ БЭ. ТҮҮХ БОЛ ТҮҮХ ЧИГЭЭРЭЭ Л ҮЛДЭНЭ. ЛЕНИНЫ ХӨШӨӨГ ОДОО ХҮРТЭЛ БҮРЭН БҮТНЭЭР НЬ БАЙЛГАЖ БАЙДАГ ЯМАР МУНДАГ ХҮМҮҮС ВЭ. БАЯР ХҮРГЭЕ. ЭНЭ ЧИНЬ ХОЙЧ ҮЕДЭЭ ҮЛДЭХ ТҮҮХ ШҮҮ. САЙН ХАРЖ ХАМГААЛААРАЙ

2  |  0
Зочин(66.181.161.46) 2025 оны 03 сарын 13

Влкмс-г байтугай Харвардыг төгссөн комунист монголд байж байхад хөдөөгийн нэг суманд яаж ийгээд үлдсэн хөшөөг арчилж тордох нь байх л асуудал. Говь-Алтай нь комунист зарчимд үнэнч үлдсэн Монголын сүүлчийн аймаг, Алзахгүй нь марксист ленинист үзэл баримтлалын сүүлчийн хамгаалагч болох нь ээ. Үүгээрээ гиннест орж магадгүй юм шүү. Юу ч гэсэн нураачихалгүй, арчилж тордоод байлгаж л бай. Хог дээр хаячихалгүй хадгалж байсан хөргөгч нэг хэсэг айхтар үнэ хүрээд байлуу, яалаа?

1  |  0
Close menu