Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Хятад улсын коронавирустэй тэмцсэн амжилтыг өндрөөр үнэлж, БНХАУ-ын дарга Си Жиньпинд аман мэндчилгээ илгээжээ. Энэ талаар Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагаас мэдээлсэн байна.
Мэдээнд “Хойд Солонгосын Төрийн зөвлөлийн дарга, нөхөр Ким Жон Ун Хятадын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, нөхөр Си Жиньпинд тус улс “COVID-19” цар тахлын эсрэг тэмцэж, амжилтад хүрч байгаад нь баяр хүргэсэн” гэжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 20 хоног олонд харагдаагүй билээ. Тэрбээр саяхан Сунчон хотод бордооны үйлдвэрийн нээлтэд оролцохдоо олны өмнө гарч ирсэн билээ. Түүнийг мэс засалд орсон, бие нь хүнд байгаа, нас барсан зэрэг олон таамаг байсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагчийг гарч ирсний дараа Ким Жон Уны бие сайн байгаад баяртай байгаагаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 0 )