Илон Маск хүүгийнхээ ер бусын нэрийг анх удаа дуудаж үзүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08


АНУ-ын “SpaceX”, “Tesla” компанийг үндэслэгч  Илон Маск, эхнэр Граймс /Клэр Буше/ нар саяхан хүүтэй болж, ер бусын X Æ A-12 нэр хайрласан. Илон Маск хошин шогийн жүжигчин Жо Роганы шоунд оролцохдоо хүүгийнхээ нэрийг анх удаа дуудаж үзүүлжээ. “Икс, Эш, Эй, Твэлв” гэж дуудах гэнэ.

Түүний тайлбарласнаар, А-12 нь бүх цаг үеийн шилдэг агаарын хөлөг гэгддэг “SR-71”-ийн өмнөх загварыг бэлгэджээ. Х нь үл мэдэгдэх хувьсагч, Æ нь /AI/ хиймэл оюун ухаан/хайрын эхний үсгийн эльф бичиг /зохиомол хэл/ гэж түүний эхнэр Граймс өмнө нь тайлбарласан байна.

X Æ A-12 нь Граймсын хувьд анхны хүүхэд бол Илон Маск анхны эхнэрээсээ таван хүүхэдтэй.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top