Филиппинд 300 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15

Филиппиний эрх баригчид тус улсад хүчтэй хар салхи дэгдсэнтэй холбогдуулан 300 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Филиппиний мэдээллийн PNA агентлагийн мэдээлснээр, “Амбо” хар салхи Самар арлын зүүн хэсгийг дайрч, Сан Поликарпо мужид хүчтэй аадар бороо орж, салхины хурд 40-50 м/с хүрчээ. Пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө хар салхи Лусон арлын өмнөд хэсэгт хүрсэн байна. Нүүлгэн шилжүүлсэн 61006 айл өрхийн 300 мянган гаруй хүнийг тусгай төвүүдэд байрлуулжээ. Сорсогон мужаас хамгийн олон тооны хүн буюу 141275 оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Хохирлын хэмжээг одоогоор мэдээлээгүй байна.

Цар тахалтай холбогдуулан авсан хорио цээрийн арга хэмжээ нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа аж. Филиппиний эрүүл мэндийн яам нүүлгэн шилжүүлсэн хүмүүс өөр хоорондоо нэг метрийн зай барих ёстойг анхааруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top