Битүү орчинд ариутгагч бодис шүрших нь КОВИД-19 халдварын тохиолдолд үр дүнгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.
Коронавирусний халдвараас сэргийлэх энэ арга ариутгагч бодис шууд хүрээгүй бүсэд шаардлагатай нөлөө үзүүлдэггүйгээс гадна хүний нүд, амьсгалын замын эрхтнийг гэмтээж, арьсны давхаргыг харшлуулж болзошгүй. Ямар нэгэн гадаргууг халдваргүйжүүлэх шаардлагатай бол ариутгагч бодис шингээсэн алчуураар арчих нь илүү үр дүнтэй гэж ДЭМБ зөвлөж байна. Үүнээс өмнө органик бохирдлыг сойз, шүүрээр авах хэрэгтэй аж. ДЭМБ гудамжинд ариутгагч бодисыг шүршихгүй байхыг зөвлөжээ. Учир нь тусгай бодис бохирт хүрснээр үйлчилгээ нь үгүй болдог байна.
Түүнчлэн, ямар ч тохиолдолд халдваргүйжүүлэх бодисыг хүн рүү цацахгүй байхыг зөвлөжээ. Энэ нь халдвар авсан хүнээс агаар дуслын замаар эсвэл шууд харьцахад халдвар тархах эрсдэлийг бууруулахгүйгээр үл барам нүд, арьсыг харшуулж, ханиалгах, дотор муухайрах, огиулах зэрэг сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд 4639515 хүн халдвар авснаас 314135 хүн нас барж, 1714005 өвчтөн эдгэрээд байна.
Сэтгэгдэл ( 5 )
Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын зөвлөсөн зөвлөмжийн дагуу халдваргүйтгэлийг зааварын дагуу хийж байна.
Битүү орчинд халдваргүйтгэлийн бодис ямар халдвараас хамааралтай байгаагаас шалтгаалж сонгож найруулж цацах бөгөөд тодорхой хугацааны дараа угаалга цэвэрлэгээ зайлшгүй хийдэг тул мэргэжилийн биш байж элдэв юм бичих ээ болино уу.
Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгчөөс өөрөөс мэдээлэл авч бэлтгэнэ үү.
Мэдээгээ зөв бэлтгэж тавина уу. Цаг үеэ олж хүмүүст үнэн зөв мэдээлэл тавиач ээ
Монгол улсад өнөөдөр импортлогдсон 135 тохиолдол байгаач халдварыг дотооддоо алдаагүй байгаа нь сэжигтэй болон батлагдсан тохиолдлыг хүлээн авах, зөөвөрлөх, тусгаарлах явцад хийгдэж буй эцсийн болон урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааны үр дүн юм. Өнөөдрийг хүртэл хэдэн мянган хүн, байр талбай, тээврийн хэрэгсэлд хийсэн халдваргүйтгэлийн улмаас хүний нүд гэмтээж харшиулсан тохиолдол гараагүй байна. ДЭМБ-ын зөвлөмж мэдээлэл цаг үеэ олоогүй, ташаа байснаас цар тахлын хохирол амсч байна хэмээн зарим улс заргалдаж байгааг бид мэдэж байгаа.