АНУ гадаадын тамирчдад хил нэвтрэх зөвшөөрөл өглөө

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын сайдын үүрэг гүйцэтгэгч Чед Вольф гадаадын мэргэжлийн тамирчдыг Америкт ирэхэд ямар нэг саад хориг байхгүй болсон гэж мэдэгдлээ.
 


Чед Вольф “Мэргэжлийн спортын тэмцээн, уралдаанууд эдийн засгийн ашиг оруулахаас гадна үндэсний эв нэгдлийг бэхжүүлдэг ач холбогдолтой. Өнөөдрийн энэ цар тахлын үед америкчуудад СПОРТ хэрэгтэй байна. Мэргэжлийн тамирчдаа эргүүлэн авчирч, эдийн засгаа сэргээх цаг ирлээ” гэж мэдэгдсэн юм.

Гэхдээ бүх спортын тамирчид хамрагдахгүй гэнэ. Үүнд UFC холбооны тулаанчид, хоккей, сагсан бөмбөг, талбайн теннис, бейсбол, гольфийн тамирчид багтаж байгаа бөгөөд тэдний гэр бүл, дасгалжуулагч нарт АНУ-д орох эрх олгох юм байна.

Хоккейн НХЛ лигийн тоглогчдын 75 хувь нь гадаад тоглогч бол энэ хувь НБА-д 25, Бейсболын лигт 25,  UFC холбоонд 56 хувь байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top