БНХАУ Хонконгийг тойрсон нөхцөл байдлыг НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөр хэлэлцэхээс татгалзсан гэж АНУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч мэдэгджээ.
БНХАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Жан Жун өөрийн твиттерээр дамжуулан “Хятад улс Аюулгүйн зөвлөлийг хуралдуулах тухай АНУ-ын үндэслэлгүй хүсэлтийг эрс үгүйсгэж байна” гэж жиргэжээ. Түүний хэлснээр, Хонконгийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл нь Хятад улсын цэвэр дотоодын асуудал. “Баримтууд АНУ дэлхийд асуудал үүсгэдэг болохыг дахин дахин нотолж байна. БНХАУ АНУ-д хүч түрсэн бодлого, айлган сүрдүүлэх практикаа даруй зогсоохыг шаардаж байна” гэж Жан Жун онцолжээ.
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурал Хонконгийн тусгай захиргааны бүсэд үндэсний аюулгүй байдлыг хангах эрх зүйн тогтолцоо, хууль хэрэгжүүлэх механизмыг бий болгох, боловсронгуй болгох тухай шийдвэрийн тухай хуулийн төслийн хэлэлцэж байгаа билээ. Хонконгт зориулан боловсруулсан энэхүү хуулийн төсөлд салан тусгаарлах, төв засгийн газрыг унагахад чиглэсэн аливаа өдөөн турхирах үйл ажиллагаа, терроризм болон хөндлөнгөөс оролцох зэргийг хоригложээ.
Сэтгэгдэл ( 0 )