НАТО коронавирусний хоёр дахь давлагаанд бэлтгэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 07

НАТО коронавирусний хоёр дахь давлагаа болбол эвслийнхээ гишүүн орнууд болон түншлэгч улсууддаа тусламж үзүүлэх төлөвлөгөөг бэлтгэж байгаа гэнэ. Энэ талаар тус эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ. Тэрбээр “НАТО-гийн гишүүн орнууд болон түншлэгч орнуудад хурдан бөгөөд сайн тусламж үзүүлэх төлөвлөгөөг батлах ёстой” гэж “Welt am Sonntag” сонинд ярьсан байна.

Түүний ярьж байгаагаар энэхүү төлөвлөгөөг энэ сарын дундуур НАТО-гийн гишүүн орнуудын Батлан ​​хамгаалахын сайд нарт өгөх аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын бүсийн захирал Ханс Клюгегийн мэдээлснээр “COVID-19”-ийн хоёр дахь давлагаа эхлэх эрсдэлтэй байгаа аж.

Top