Монголын түүхчид ОХУ-ын Волгоград мужийн мэргэжил нэгт нөхөддөө амны хаалт, ариутгалын хэрэгсэл хандивлажээ.
Хандивыг Дэлхийн түүх, соёл, архитектурын олон улсын хүрээлэнгийн тэргүүн Торачархан Чагатайхаан тус мужийн Соёлын хорооны дэд захирал Нина Селиванова, Орон нутаг судлах музейн захирал Анатолий Мальченко нарт гардуулан өгчээ.
Талууд цар тахал хурдан хугацаанд дуусна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэн, хамтран хийхээр төлөвлөж байсан төслүүдээ хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ. Хамгийн том төсөл нь 2019 оны 12 дугаар сард баталсан “Сарай-Берке” соёлын цогцолбор барих төсөл юм. Алтан Ордны улсын нийслэл Сарай-Берке хотын байсан Волгоград мужийн газар нутагт археологийн хайгууль хийх, аялал жуулчалын цогцолбор барих ажлыг Монголын тал санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Мөн Дэлхийн түүх, соёл, архитектурын олон улсын хүрээлэнгээс цогцолбор байрлах газрыг ЮНЕСКО-гийн хамгаалалтад оруулах ажлыг бие даан хийхээр амалжээ.
Сэтгэгдэл ( 0 )