Ялалтын парадыг 11 орны Ерөнхийлөгч үзэж сонирхоно

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24

Өнөөдөр ОХУ-ын нийслэл Москва хотод Ялалтын 75 жилийн ойд зориулсан сүрт жагсаал болно. Жагсаалыг үзэхээр Москвад  Абхаз, Беларус, Босни Герцеговин, Казахстан, Киргиз, Молдав, Серби, Тажикистан, Узбекистан, Өмнөд Осет, Пакистаны Төрийн тэргүүд хүрэлцэн ирээд байна.

Мөн ТТХН-ийн Гүйцэтгэх захирал, Евразийн эдийн засгийн комиссын тэргүүн, CSTO-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар мөн парадыг үзэж сонирхоно.

Парадад ОХУ-аас гадна Азербайжан, Армен, Беларус, Казахстан, Киргиз, Хятад, Молдав, Монгол, Серби, Тажикстан, Туркменистан, Узбекистаны цэрэг дайчид оролцох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.27.88) 2020 оны 06 сарын 24

Новшийн Грузинчүүд оролцоогүй байна. Сталин улаан армийг ялалтанд хүргэсэн гэж хуцаад байсан яасан?

0  |  0
Top